Формула 1-ийн энэ улиралд “Макларен”-ийн 25 настай нисэгч Ландо Норрис хувийн дүнгээр Оскар Пиастригийн дараагаар аман хүзүүнд бичигдэж байна.
.jpg)
Унгарын Гран-Пригийн дараагаар зуны түр амралтаа авсан Формула 1-ийнхнээс Ландо Норрисын бүсгүйг хэвлэлийнхэн онцгойлон ажиж, “түүх”-ийг нь сөхөж эхэлжээ. Норрисын бүсгүйг Маргарита Корсэйро гэдэг. Загвар өмсөгч. 22 настай.
.jpg)
2023 оны хавраас Норристой хамтдаа олны өмнө гарах болжээ. Гэвч жил гаруйн дараагаар харилцаагаа тасалсан тухай сураг сонсогдсон ч эргээд нийлжээ.
.jpg)
Корсэйрогийн хувийн амьдралын “түүх”-ийг сөхвөл 2019 онд Португалын залуу хөлбөмбөгч Жоао Феликстэй дотно байсан гэнэ. Тэд дөрвөн жилийн турш харьцаатай байсан юм байна.

Корсэйро бол португал бүсгүй. Инстаграмд 800 гаруй мянган дагагчтай. Португалын хэд хэдэн сериалд тоглочихсон жүжигчин. Мөн рекламд тоглодог. 2020 онд “Ододтой бүжиглэе” шоу нэвтрүүлэгт оролцож байжээ.
.jpg)
Гэхдээ Ландо Норрис Корсэйрог өөрийнхөө бүсгүй гэдгийг илчлэхээс саяхныг хүртэл зайлсхийсээр ирсэн байна. “Би олон бүсгүйтэй учирдаг” гэх мэтээр хэвлэлийнхнийг төөрүүлж байлаа.

Кристиан Хорнерийг “Ред Булл”-аас дуулиантай халсны дараагаар түүний эхнэр, Spice Girls-ийн Жерри Холлиуэлл Формула 1-ийн Хатан гэх хэвлэлийнхний өгсөн өргөмжлөлөөс шууд алдлаа.

Түүний оронд энэхүү өргөмжлөлийг Ландо Норрисын бүсгүй, үзэсгэлэнтэй жүжигчин Маргарита Корсэйро авч байгаа тухай хэвлэлүүд бичиж эхэлжээ.
.jpg)

.jpg)


Сэтгэгдэл ( 2 )
ANUSDI SEKSEER VANXANI AJIL XNE ALNI SEKSEER BOOB XXOOD DOLOON80955877
olon gar damjij amidral sain uzsen ohiduud shn hani bldg