Хангалттай хүчгүй озэки цолтнуудыг хүчээр ёкозүна болгочихоод шүүмжлэх хэрэггүй

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 29

Мэргэжлийн сүмогийн Нагоя башёд маэгаширагийн 15 дээр эрэмбэлэгдсэн 25 настай Котошёохо гэнэт цойлон түрүүлсэн.

Сүмо сонирхогчид башёгийн түрүү бөхийн төлөө сүүлчийн өдөр дуустал ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Ооносато нарыг өрсөлдөнө гэж хүсэн хүлээсэн нь талаар боллоо.

Хоошёорюү зүүн хөлийн эрхий хурууны гэмтлийн улмаас тав дахь өдөр тэмцээнийг орхисон. Эхний өдөр Такаясүг ялчихаад дараа нь гурав дараалан унаж, гурван “Алтан од” алдчихаад башёгоос гарсан нь тэр.

Тэгвэл хосгүй ёкозүна болно гэх амлалт өгсөн Ооносато дөрвөн “Алтан од” алдаж, 11 даваатайгаар тэмцээнийг өндөрлүүлэхдээ түрүү бөхийн төлөө өрсөлдөж дөнгөсөнгүй.

Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооныхон Хоошёорюүг гэмтсэн нь маш харамсалтай явдал гэж дүгнэсэн бол харин Ооносатог барилдааны муу зуршилтай болж буйг шүүмжилсэн байна.

“Хоёр ёкозүна сүмогийн алдар нэрийг улам бадраана гэсэн их найдлагатайгаар энэ башё эхэлсэн. Харамсалтай нь хүлээлтэд хүрсэнгүй.

Ооносато башёг тун хүчтэй эхлүүлсэн ч дундаас нь муу зуршил илэрч эхэлсэн. Шинэ ёкозүна болохоор их дарамтанд орсон тал бий байх. Цаашид сэтгэлзүйгээ тогтворжуулж, туршлага сууж, илүү сайн барилдана гэж найдаж байна.

Хоошёорюүгийн хувьд гэмтлийн улмаас башёгоос гарлаа. Үнэхээр харамсалтай. Ирэх есдүгээр сарын башёд ёкозүна цолтны нэрийг өргөж, илүү сайн барилдахын тулд бэлтгэлээ улам сайн хийж, биеийн хүч болон барилдааны ур чадвараа илүү сайжруулаасай гэж хүсэж байна” хэмээн Японы төлөөлөгчдийн танхимын тэргүүн асан, Ёкозүнагийн асуудал эрхэлсэн хорооны дарга Тадамори Ошима өгүүлжээ.

Ийнхүү ёкозүна цолын нэр хүндийг өргөж явахыг нэг ёсондоо сануулж, хоёр ёкозүна нийтдээ 7 “Алтан од” алдсаныг шүүмжилсэнд олон нийт зөрүүлээд хорооныхныг шүүмжилсэн байна.

“Ёкозүна цолтнуудад бүх бурууг тохохынхоо өмнө Холбоо өөрсдийнхөө бурууг бодож үзэх хэрэгтэй”, “Ёкозүна цолны хэмжээнд хүрч барилдаж чадахгүй бөхчүүдийг энэ цолд нэр дэвшүүлэн баталсан хорооныхон зохих хариуцлагыг үүрэх ёстой” гэж сүмо сонирхогчид сэтгэгдлээ хэлжээ.

“Энэ чинь та нарын л нэр дэвшүүлэн, дуу нэгтэй баталсан ёкозүна нар шүү дээ” хэмээн нэгэн хүн өгүүлсэн бол “Хангалттай хүчгүй озэки цолтнуудыг хүчээр ёкозүна болгочихоод дараа нь “Алтан од” алдлаа гэж шүүмжлэх нь утгагүй” гэж өөр нэгэн бичжээ. Мөн “Ёкозүна цол ч хямдхан болж дээ” гэх сэтгэгдэл ч байжээ.

 

 

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Kk(76.157.240.254) 2025 оны 07 сарын 30

Anhnaasaa saihan ozeki baihad l havaasag baisondoo.Demii Yokozuna bolsiin.yaj ch.bofson ASA ahiinhaa hemjeend barildaj chadahgui n todorhoi baisan

0  |  0
Kk(76.157.240.254) 2025 оны 07 сарын 30

Anhnaasaa saihan ozeki baihad l havaasag baisondoo.Demii Yokozuna bolsiin.yaj ch.bofson ASA ahiinhaa hemjeend barildaj chadahgui n todorhoi baisan

0  |  0
S(103.212.116.53) 2025 оны 07 сарын 30

SEXSEER VANXANDI BOOW XXNO80955877BOOBN DOLOON

0  |  0
S(103.212.116.53) 2025 оны 07 сарын 30

SEXSEER VANXANDI BOOW XXNO80955877BOOBN DOLOON

0  |  0
Зочин(103.168.34.155) 2025 оны 07 сарын 30

Манай аварга ахиж түрүүлэхэд хэцүү бараг зодог тайл гээд шахуулна даа. Сайхан арслангаараа л байх байсан даа.

0  |  0
DR. UROLOGIST(102.89.82.38) 2025 оны 07 сарын 30

Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Michael Gard(208.115.211.59) 2025 оны 07 сарын 29

ZNAM DA ĆETE MI KASNIJE ZAHVALITI NA OVIM INFORMACIJAMA...\nTOPLI POZDRAV LJUDIMA EUROPE, HRVATSKE, ZAGREBA, BOSNE, SRBIJE ITD. ”” OVO JE IZVRSNA PRILIKA ZA VAS DA DOBIJETE KREDIT OD ALLIANT KREDITNE UNIJE. PRUŽAM VAM PLATFORMU ZA DOVLAČENJE KLIJENATA I PONUDIT ĆU IM KREDIT U DOBROJ VJERI. Imate priliku dobiti kredit u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) - 5.000.000 (€, $, KUNA) s mogućnostima otplate od 1 godine do 45 godina bez previše obveza.\nKONTAKT PODACI:\nWhatsApp: 385-9156-08706\nE-pošta: {hybridalliantcreditunion@gmail.com}

1  |  0
Лоол(103.212.118.89) 2025 оны 07 сарын 29

Тийш дээ. Кзахын баньд нар авдаг болж.. гэтэл манйа Каёоог ямар озаки байлаа. Энэ хэдийг чинь бяц атгана..

1  |  0
Лоол(103.212.118.89) 2025 оны 07 сарын 29

Тийш дээ. Кзахын баньд нар авдаг болж.. гэтэл манйа Каёоог ямар озаки байлаа. Энэ хэдийг чинь бяц атгана..

1  |  0
Top