Хүчингийн хэрэгт сэжиглэгдсэн Канадын таван хоккейчний хэргийг шийдлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 07 сарын 25

2018 онд Дэлхийн залуучуудын аварга болсныхоо дараахан Канадын шигшээ багийн таван тамирчин Лондоны нэгэн зочид буудлын өрөөнд 20 настай ЭМ гэх бүсгүйг бүлэглэн хүчиндсэн гэх хэргийн шүүх хурал Онтариод боллоо.

Шүүх таван тамирчныг буруугүй гэж үзжээ. Хохирогч эмэгтэйн баримтууд нь хангалттай итгэл төрүүлэхүйц биш гэж үзсэн байна.
 


Канадын Дээд шүүхийн шүүгч Мариа Каррочча шийдвэрээ тайлбарлахдаа Майкл Маклеод, Картер Харт, Алекс Форментон, Диллон Дьюб, Каллан Фүт нарыг буруутай гэж үзэх хангалттай нотлох баримт байхгүй гэжээ.

Таван хоккейчин тавуулаа өөрсдийгөө буруугүй гэж мэдүүлсний зэрэгцээ мөн хохирогч гэх бүсгүйг өөрөө бүгдтэй нь секс хийхийг зөвшөөрсөн гэсэн юм. Шүүгч Мариа Каррочча гаргасан шийдвэрээ бүтэн таван цагийн турш тайлбарлахдаа “Хохирогч гэх бүсгүй нь бусдыг буруутгах зуршилтай” гэж тодорхойлжээ.
 


Хохирогч гэх бүсгүй Майкл Маклеодтой бол секс хийхийг зөвшөөрсөн, харин бусад найзыгаа дуудах, бүгдтэй нь секс хийхийг бол зөвшөөрөөгүй гэж мэдэгдэж байсан юм.

Тухайн үед залуучуудын шигшээд тоглож байсан эдгээр таван тамирчин одоо 25-27 настай. Ийнхүү 7 жилийн турш хэвлэлээр цацагдаж, хууль хяналтын байгууллага хянаж, Канадын хоккейн нэр төрийг гутаасан гэх хэргийг нэг тийш шийдлээ.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(103.229.123.82) 2025 оны 07 сарын 26

SEXSEER VANXANDI BOOBN GUN XXNO BOOW DOLOPN ANUSN SEXSEER80955877XUCHINDUULI

0  |  0
Michael Gard(193.148.19.42) 2025 оны 07 сарын 26

HVALA BOGU DA JOŠ UVIJEK IMAMO NEKE POŠTENE ONLINE ZAJMODAVCE.\nImate priliku dobiti zajam u bilo kojoj denominaciji od 2000 (€, $, KUNA) do 5.000.000 (€, $, KUNA) s mogućnošću otplate od 1 godine do 45 godina bez ikakvih naknada. KONTAKT PODACI....\nViber: 385915608706\nWhatsApp: 385915608706\nE-mail: hybridalliantcreditunion@gmail.com

1  |  0
Close menu