ESPN-ийн эксперт Кэндрик Перкинс гэнэт ирэх улирлын MVP-ээр хэн тодрох тухай ам нээжээ.
“Ирэх жил MVP-ээр Лука Дончич тодорно гэж мөрийцье. Багагүй хэмжээний мөнгө тавихад бэлэн байна. Лука шиг гарамгай сагсчнаас өөрийгөө бүрэн зольж тоглох дайчин тоглолтыг харахыг би хүсдэг.
Хариуцлага үүрэх чадалтай гэдгээ харуулж, формдоо бүрэн ороосой гэж хүсэх байна. Клубын өмнө, багийнхныхаа өмнө, дасгалжуулагчийнхаа өмнө хариуцлагаа ухамсарлаж, түүнд хичнээн их найдаж авчирсныг ойлгож тоглоосой. Ойлгож эхэлж ч байх шиг байна.
Багт хэрэгтэй байсан төвийн тоглогч Деандре Эйтоныг авахад тус боллоо. Алекс Карузогоос хойш өөдтэй хамгаалагчгүй байсан багт Маркус Смартыг авчрахаар тохироход ч тус боллоо. Харин одоо ирэх улиралд бэлэн гэдгээ харуулж байна.
“Даллас” түүний солилцоогоор явуулсан эгдүүцлийг нь төрүүлсэн байх. Одоо Лука ажилдаа өөр хандах болжээ. Бүх аугаа тоглогчид ийм зүйлтэй тулгарсан байдаг” хэмээн Кэндрик Перкинс өгүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )