Азийн цомын В дивизионд Монголын эмэгтэйчүүдийн шигшээ баг дөрөвдүгээр байр эзэллээ. Өчигдөр гуравдугаар байрны төлөөх тоглолтод Тайландад 73:78-аар хожигдлоо.
Гэвч манай шигшээ багийнхан түүхэндээ байгаагүй амжилтын шинэ хуудсыг нээж чадлаа. Хэсэгтээ эхлээд Тайландыг 81:74-өөр хожоод, дараа нь Иранд 89:55-аар хол хожигдсон ч Күүкийн арлуудыг 82:55-аар буулган авснаар хэсгээсээ шалгарсан.
Ингээд шөвгийн дөрвийн төлөөх тоглолтод Казахстаныг 78:70-аар хожоод, шөвгийн дөрөвт Хятадын Тайваньд 82:92-оор хожигдож, улмаар гуравдугаар байрны төлөө тоглох болсон юм.
Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Азийн цомын хасагдах шатанд анх удаагаа хожсон нь амжилтын шинэ түүх боллоо.
Энэ тэмцээнд Монголын шигшээд Б.Ариунцэцэг, Б.Өнөрзаяа, М.Булбул, Б.Цацрал, Ц.Болорцэцэг, Т.Үлэмж, Н.Нандинхүсэл, О.Хулан, Б.Болор-Эрдэнэ, У.Содцэцэг, Бат.Болор-Эрдэнэ, Э.Нарангоо нарын зэрэг тамирчидтай, ахлах дасгалжуулагч Гарсиа Альварес, туслах дасгалжуулагчаар Б.Баярцогт, Б.Баярбат нар оролцлоо.
Манай багийн гол цөм нь 3х3-аар Дэлхийн мөнгөн медаль хүртсэн О.Хулан, Б.Ариунцэцэг, Н.Нандинхүсэл нар байлаа. Шигшээ багаас хамгийн үр ашигтай тоглогчийн үзүүлэлтийг Б.Ариунцэцэг 16 оноотойгоор тэргүүлсэн бол О.Хулан дунджаар 17 оноо авсан үзүүлэлтээр тус тус тэргүүлжээ. Мөн Б.Ариунцэцэг дунджаар 7.3 самбар, Н.Нандинхүсэл дунджаар 4.7 дамжуулалтаар багаа манлайллаа.
Энэ тэмцээний финалд Хятадын Тайвань 74:55-аар Ираныг хожсоноор А дивизионд дэвших эрхээ авлаа. Хятадын Тайваньтай оноо хамгийн ойрхон буюу 10 онооны зөрүүтэй тоглолтоо дуусгасан нь Монголын шигшээ байлаа.
Энэ тэмцээний явцад чансаа дээгүүр Тайланд, Казахстаны шигшээг хожсон тул Дэлхийн чансаанд дээшлэх нь ойлгомжтой.
Сэтгэгдэл ( 7 )
Одоо бүх амьдрал нь баталгаажсан. АхижБорхүү эднээс амжилт гарахгүй.
Азидаа 4-т гэдэг амжилт шүү. Урмыг нь хугалахаар ууцыг нь хугалаа гэж. Амжилт гаргасан бол дэмжиж, амжилт гаргаагүй бол АМЖИЛТ гаргатал нь урмаар, үгээр тэтгэвэл үггүй мөн сайнсан. Амжилт. Охидуудаа. Та нар чадлаа.
Хүйсээ солиулсан эрчүүдийг оруулмааргүй байна. Энийг цаашид анхаарна биз дээ. Эрчүүд генээрээ л эмэгтэйчүүдээс шал өөр шүү.
сураггүй байсан.МОНГОЛ .амжилтад хүрлээ???!!!
Азийн хэсгийн тоглолтонд 4- р байр түүхэн дээд амжилт нь үнэн шүү!!! Сүхбаатарын талбайд болдог Дэлхийн аварга бол хулих чанаргүй тэмцээн байсан!!! Хүрэлсүх л улс төрийн ашиг хонжоо олох хэрэгсэл болгсон болохоос биш!!! Ер нь Ази тивийн орнууд сагсан бөмбөгөөр Дэлхийд байхгүй л дээ!!!
Юуных нь амжилт байх вэ дээ саяны мөнгөн медаль даа ханасан одоо биеэ тоон тэгээд амжилт гаргахгүй дээ дэлхийн мөнгөн медалиас Азийн 4 байр арай шившиг үү
ишш чааваас даа