Мэргэжлийн сүмогийн Нагоя башёгийн гурав дахь өдрийн барилдаанд ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн Украины сүмоч Аонишикид ялагдлаа. Ингэснээр 1 даваа, 2 унаатайгаар башёг тун тааруу эхлүүлэв.
Хэдийгээр эхний өдөр комүсүби Такаясүг хурд, эрч хүчээр эзэрхийлэн давсан ч дараа нь Вакамотохарүд ялагдаад өчигдөр Аонишикид унаснаар ёкозүна цол хүртсэнээсээ хойш 3 башёд 7 “Алтан од” алдаад байна.
Харин Аонишикигийн хувьд мэргэжлийн сүмод 12 дахь башёдоо “Алтан од” гардсан буюу ёкозүнаг ялснаар нэгэн дээд амжилт тогтоолоо. 1958 оноос жилийн 6 башётой болсноос хойш ийм богино хугацаанд “Алтан од” хүртсэн бөх байгаагүй ажээ. Түүнээс өмнө Конишики, Томоказэ нар 14 башё барилдаж “Алтан од” хүртсэн нь дээд амжилтад тооцогдож байв.
Харин Макүшитагаас дэвшин орж ирсэн бөхчүүдийн хувьд бол Ичинёожо 5 башёгийн дараагаар “Алтан од” хүртсэн байдаг.
“Хоёр жилийн өмнө сүмод анх орж байхдаа би Макүүчид ийм хурдан дэвшиж, “Алтан од” хүртэнэ гэж мэдээж төсөөлөөгүй” гэж Аонишики даруухан өгүүлжээ.
Цагтаа аваргуудыг нурааж, 10 гаруй “Алтан од” хүртэж явсан Акиношима “Хоошёорюү мэдээж хүчтэй бөх. Гэхдээ энэ удаад яарчихлаа. Аонишики ч тийм амархан уначихаар бөх биш” хэмээн дүгнэсэн байна.
Аонишики буюу Даниил Явгусушин 2004 оны гуравдугаар сарын 23-нд Украины Виннициад мэндэлсэн. 182 см өндөр, 138 кг жинтэй.
Багаасаа чөлөөт болон жүдо бөхөөр хичээллэсэн. 7 настайгаасаа сүмогоор хичээллэж эхэлсэн. 17 настайдаа Украины сүмогийн аваргаар гурван удаа тодорчихсон, ялагдаагүй замналтай. Багаасаа бөхийн аль аль төрлөөр хичээллэчихсэн, барилдаан сайн мэдэж, мэдэрдэг бөх юм.
Сэтгэгдэл ( 12 )
Ene ugaasaa anhnaasaa ekozuna baigaagyi . Odoo hezee Ch tyryylelehgyie
Муу бөх гэдгийг хашир сумогийн холбооныхон аль эрт мэдсэн бх. Еще дагвадоржид тэд их муу. Сумогоос хамгийн хурдан зайлуулах арга бол ёкозуно болгож холдуулах л бсан бх. Өөрөө муу мөртлөө жудаггүй хүүхэд харагдаад бдаг. Одоо зодог тайлах л үлдлээ.
Хоошёрү зодог тайлсан дээр дээ Одоо цаашдаа явцгүй юм бна
Фашист бандёрын удам хохол хол явахгүй
Манай аварга хүү сумогийн холбоог дампууруулах нь дээ. Зодог тайлуулах бх оо
Манай аварга хүү сумогийн холбоог дампууруулах нь дээ. Зодог тайлуулах бх оо
Магашира цолтонд 3 дараалж унавал хүчээр зодог тайлуулдаг журам байдаг. Өчигдөр Абид бас унасан, түрүүлэх тухай бодохын ч хэрэггүй, зодог тайлах магадлал тун их боллоо
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

Bi iim archaagui ekozuna gej heleed l baisan,ta ner hoorgood l baisan
Энэ удахгүй зодог тайлах биз дээ, Аваргын энэтэй бөх биш л дээ.