Гүржийн Тбилиси хотод Олон улсын жүдо бөхийн холбооны “Их дуулга”-ын цуврал тэмцээн өнөөдөр эхэлнэ.
Өнөөдөр манай жүдочдоос:
Эрэгтэйчүүдийн 60 кг-д Олон улсын хэмжээний мастер Б.Сүхбат эхний тойрогт Польшийн Игнасиак Ксаверитай, Н.Мэндсайхан Францын Вергнес Ричардтай,
66 кг-д ДАШТ-ний хүрэл медальт К.Ёолк эзэн орны бөх Торник Мазиашвилитай, Ө.Жанцандорж Тажикстаны Искандар Махмадхожазодатай,
Эмэгтэйчүүдийн 48 кг-д А.Мишээл Азербайжаны Конул Алиеватай,
57 кг-д өсвөрийн дэлхийн аварга М.Цэндбазар Узбекистаны Рэйхона Маматоватай тус тус барилдахаар оноолт таарчээ.
Маргааш буюу гуравдугаар сарын 21-нд:
73 кг-д гавьяат тамирчин Ц.Цогтбаатар эхний тойрогт Грекийн Николаос Гкинистэй,
63 кг-д Л.Энхрийлэн гоц мөргөсөн бол тэмцээний сүүлийн өдөр -78 кг-д шинэхэн улсын аварга Ж.Урангоо Ливаны Акюлина Чайевтай нартай тус тус оноолд таарчээ.

Сэтгэгдэл ( 0 )