Монголын эмэгтэйчүүдийн шигшээ Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 06 сарын 29

Сагсан бөмбөгийн 3х3-ийн Дэлхийн аваргын мөнгөн медалийн эздээр Монголын шигшээ тодорлоо. 

Хэсгийн эхний тоглолтдоо хүчирхэг Бразилыг хожоод, дараа нь Олимпын наадмын мөнгөн медальт Испанид нэг хожигдсоноос хойш Герман, Украин, БНХАУ, АНУ, Польшийг дараалан хожсоор финалд шалгарсан. Олимпын аварга, Дэлхийн аварга, Дэлхийн цомын аварга багуудыг ээлж дараалан хожсоор финалд Нидерландын шигшээд яалт ч үгүй нуруу дутан хожигдож, Дэлхийн аваргын мөнгөн медаль хүртлээ. М.Цэрэнлхамын хэлснээр бол Дэлхийн цувралд тоглолтуудад 50 гаруй удаа дараалан хожигдож, шантарвал шантрахаар байдалд орсон ч гэлээ эргэн босож, хөлс хөдөлмөрөө гарган, ирээдүйдээ итгэж зүтгэсний хүчинд ийнхүү төсөөлшгүй том амжилтад хүрлээ.

Энэ бол Дэлхийн спортын түүхэн дэх хамгийн санамсаргүй, гайхамшигтай амжилтуудын нэг болж түүхэнд тэмдэглэгдэх болно. 

Мөн Монголын спортын түүхэн дэх хамгийн аугаа ялалтуудын нэг, итгэж, зүтгэж чадвал ямар ч амжилтад хүрч болдгийн үлгэр жишээ боллоо.

Гайхамшгийг бүтээсэн багт Онолбаатарын Хулан, Бат-Эрдэнийн Ариунцэцэг, Мөнхсайханы Цэрэнлхам, Нямжавын Нандинхүсэл нар тоглож, монголчуудынхаа магнайг дахин дахин тэнийлгэлээ. Маш их баярлалаа.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Irgen(204.101.225.90) 2025 оны 07 сарын 01

Togloltiin daraa 4 uulengees n avsan yariltslahad Xulan davj orilj yarix geseer bgaad xooloi suuchixsun gej bsan. Ter mikrofontoi erguu zaluug ter dor n boliulj boloogui umuu??? Ulsiin imijend ch muugaar nuluuluxuur bainga muuxai xooloigoor xashriraad… Bidend tiim chiirtei bsan um chine tend bsan gadaadiinxand yamar bsan n oulgomjtoi.. Barag shiitgesen ch boloxoor erguu ats ba lee !!!

0  |  0
Иргэн(66.181.186.84) 2025 оны 06 сарын 30

Юуны өмнө мундаг охиддоо баяр хүргэе! Монгол охид Америк сагсчидаас дутуугүй хөдөлгөөнтэй бас мэргэн бууддаг гэдгийг үзүүллээ. Гайхайлтай\nХарин энэ KH гэдгийг дахиж бүү хэрэглэ К гэж дууддаг юм байна. Hulan шүү Кулаан биш

0  |  0
wow(202.9.41.66) 2025 оны 06 сарын 30

Гайхалтай байсан шүү манай охид. Нутгийн дэвжээ гэдэг үнэхээр сайхан. Хүрэлцэн очсон Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг маш чухал байлаа, мөн бүх Монголчууд хаа байгаа газраа Сэтгэл зүрх нэгдэн дэмжсэний Хүч юм шүү.

1  |  0
@(67.171.160.15) 2025 оны 06 сарын 30

тэр микрофонтой орилоод байсан пизда ямар дарамттай байваа

2  |  1
@(67.171.160.15) 2025 оны 06 сарын 30

тэр микрофонтой орилоод байсан пизда ямар дарамттай байваа

2  |  1
З(66.181.160.19) 2025 оны 06 сарын 30

Баяр хүргэё

1  |  0
Close menu