3х3-ийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шөвгийн дөрөвт Монголын шигшээ Польштой тулж, үндсэн цагт 16:16-аар тэнцэж, нэмэлт үе рүү орсон.
Хоёр багийнхан үндсэн цагийн төгсгөлд туршлага, ухаан уралдуулсаар тэнцсэн бол нэмэлт сунгасан үед хүч тамир, сэтгэлзүйн тулаанд хэн нь илүүрхсэн нь ялахаар байлаа.
Эхлээд Польш 1 оноо авч, амаргүй байдалд оруулсан ч Монгол бүсгүйчүүд энэ тэмцээний турш хожно гэсэн сэтгэлзүйгээр илүүрхэж буйгаа дахин харуулж, Б.Ариунцэцэг шийдвэрлэх хоёр онооны шидэлтээ амжилттай гүйцэтгэж, багтаа ялалт авчирлаа.
Сүхбаатарын талбайд гайхамшиг үргэлжилсээр байна. Одоо Алтан медалийн төлөө Нидерландтай тоглох болно.
Сэтгэгдэл ( 2 )
Юуны өмнө мундаг охиддоо баяр хүргэе! Монгол охид Америк сагсчидаас дутуугүй хөдөлгөөнтэй бас мэргэн бууддаг гэдгийг үзүүллээ. Гайхайлтай\nХарин энэ KH гэдгийг дахиж бүү хэрэглэ К гэж дууддаг юм байна. Hulan шүү Кулаан биш