Өнөөдөр П.Орхон, С.Цэрэнчимэд нар дахин халз тулах уу?

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 31

 

Чөлөөт, сонгомол бөхийн чансаа олгох УЛААНБААТАР OPEN тэмцээн “Буянт Ухаа” спортын ордонд өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжлэх болно.

Өнөөдрийн хамгийн их сонирхол татсан жин бол эмэгтэйчүүдийн 62 кг. Тэр дундаа Сүхээгийн Цэрэнчимэд, Пүрэвдоржийн Орхон нар хоорондоо халз тулж медалийн төлөө барилдах болов уу гэсэн хүлээлт байх болно.

 

 

Энэ жинд С.Цэрэнчимэд, П.Орхон хоёроос гадна өөр дөрвөн бөх барилдана. Монголоос УАШТ-ий хүрэл медальт Э.Саруул оролцох бол Дэлхийн залуучуудын АШТ-ий мөнгөн медальт ОХУ-ын Алина Касабиева, Европын залуучуудын АШТ-ий мөнгөн медальт мөн ОХУ-ын бөх Екатерина Кошкина, Азийн аварга, Энэтхэгийн бөх Маниша Маниша нар бүртгүүлсэн.

 

 

Түрүүн хэлсэнчлэн П.Орхон, С.Цэрэнчимэд нарын энэ удаагийн барилдаан Дэлхийн АШТ-д хэн нь очих вэ гэсэн асуултад хариулт өгч ч болох юм. Тиймээс ач холбогдлын хувьд том өрсөлдөөн болох нь ойлгомжтой. Хоёр бөх 2025 оны УАШТ-ий алтан медалийн төлөө тун өрсөлдөөнтэй, олон оноотой барилдаан хийж, С.Цэрэнчимэд ялсныг бөхийн хорхойтнууд санаж буй биз ээ.

Эхний тойрогт С.Цэрэнчимэд – Е.Кошкина, П.Орхон – А.Касабиева гэж таарсан байна. Өөрөөр хэлбэл, Монголын хоёр шилдэг тамирчин маань ОХУ-ын бөхчүүдтэй эхэлж барилдах ажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.185.46) 2025 оны 06 сарын 01

Дэлхийн аваргад улсын аварга нь явдаг юм хүүхээ. Тэгэхээр Цэрэнчимэд явна.

1  |  0
BAT(102.89.75.227) 2025 оны 05 сарын 31

Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
Зочин(202.126.90.109) 2025 оны 05 сарын 31

Энэ хоёр одоо явахгүй ээ, залуучуудаа дэмжих нь зөв болох вий

0  |  0
Close menu