“Буянт Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн чансааны оноо олгох олон улсын тэмцээн өчигдөр эхэлсэн. Эхний өдөр сонгомол бөхийн 55, 67, 72, 77, 82, 87 болон 97 кг-ын жингийн барилдаан болж, аваргууд тодорлоо.
Киргизийн гурван бөх алтан медаль, хоёр бөх мөнгө, нэг бөх хүрэл медаль хүртсэнээр эхний өдөр давамгайллаа. Манай тамирчдаас 87 кг-ын жинд Ц.Батбаяр мөнгө, 55 кг-ын жинд М.Даваабанди, 97 кг-ын жинд Г.Ганхуяг нар хүрэл медаль хүртсэн юм.
Парисын олимпын хүрэл медальт Киргизийн бөх Узур Жузупбеков “Миний хувьд ирэх олимпын циклийн эхний барилдаан байлаа. Үнэндээ их хэцүү санагдлаа. Цаг агаар нь их өөр учир барилдахад хэцүү юм. Далайн түвшнээс дээш 1400 метрт болохоор их хуурай уур амьсгалтай. Зөвхөн надад ч бус манай шигшээгийн баг тамирчдад ч амаргүй байгаа. Бүр эхний барилдаанаас л хэцүү нь мэдрэгдсэн. Энд би хэвийн амьсгалж ч чадахгүй юм.
Энэ тэмцээний дараа Унгар юмуу Польшийн тэмцээнд очиж барилдана. Бэлтгэлээ арай өөр ч хийх ёстой юм шиг байна. Европын бөхчүүд биеэр том, бяртай шүү дээ. Гэхдээ бэлтгэл сайтай бол ялна л гэж гэж бодож байгаа” хэмээн өгүүлсэн байна.
Жузупбековын дурдсан эхний барилдаан гэдэг нь чөлөөт бөхийн олон улсын хэмжээний мастер, улсын харцага Г.Ганхуягтай тулснаа хэлж байгаа нь. Г.Ганхуяг эхлээд 6 оноо авсан ч “бариулж” 6:10-аар ялагдсан.
Тэмцээний эхний өдрийн медальтнууд:
55 кг:
1. Анил Мор (Энэтхэг)
2. Муратбек Уулу (Киргиз)
3. М.Даваабанди (Монгол)
67 кг:
1. Раззак Беишекеев (Киргиз)
2.Мурат Фират (Турк)
3.Нераж Нераж (Энэтхэг)
72 кг:
1. Сэйд Сохраби (Иран)
2. Мехмет Мустафа (Турк)
3. Ерыскелди Хамзаев (Киргиз)
77 кг:
1.Ахмет Йылмаз (Турк)
2.Ерискелди Уулу (Киргиз)
3.Нишан Погат (Энэтхэг)
82 кг:
1. Шахин Бадагимофрад (Катар)
2. Принс Принс (Энэтхэг)
3. Бурхан Акбудак (Турк)
87 кг:
1.Асан Курбанович Жанисов (Киргиз)
2.Ц.Батбаяр (Монгол)
3.Каран Камбож (Энэтхэг)
97 кг:
1. Узур Жузупбеков (Киргиз)
2. Нитеш Нитеш (Энэтхэг)
3. Г.Ганхуяг (Монгол)
Сэтгэгдэл ( 14 )
Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
Гудамж талбай нь бохир заваан, хүмүүс нь усанд орж, шүдээ угаадаггүй, өмхий үнэртүүлсэн л юмнууд байгаа даа, манайхан. Дээрээс нь мод тарихгүй, дуртай газраараа шороо босгож давхиад л хэцүү
Дүн өвөл тэмцээн болсон бол барилдхаасаа өмнө үхэж гай болох байж!!! Аз болход утаа унтраахгүй үед таарч!
Энэ тэмцээнээ 1 с ард хийчихгүйдээ тэгвэл гоё байхгүй юу утаагаар амьсаглаадлл???
Монгол Улс үнэхээр хүчил төрөгчийн дутагдалтай орон
Үнэн шүү бид дассан юугаар уушигаа дүүргэж хордуулж яваагаа аль хэдийн мартсан дарга нар машинд суугаад дохио хангинуулж ой оырхон шилтгээндээ очино бид түгжрэлд тоос утаа тортог тоосон амьдралаар дууслаадаа\n\n
ene ork honichin odoo ui ve
ene ork honichin odoo ui ve
ene ork honichin odoo ui ve
MANAI BUHUNCHURUUD BUGD SHALNII ALCHUUR BOLOO YU KKK
Өмнө нь олон бөх ирж бсан даа
Худлаа шаадаг баагий вэ, киргиз ч тийм нам доор газар ч биш, далайн эргийн чийгтэй цаг агаартай газар ч бас биш, хэн нэгэнд тэр тусмаа цаг агаар, байгаль дэлхийд буруу өгөх ямар хэрэгтэй гэж, хаа газрын тэнэг бөхчингүүдийн нэг л байна ш дээ
зун болж байхад ингэж байгаа юм чинь өвөл ирвэл ч үхэх юм байна л даа....
зун болж байхад ингэж байгаа юм чинь өвөл ирвэл ч үхэх юм байна л даа....