АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп Украины мөргөлдөөнөөс зайгаа барих бодолтой байгаагаа харуулж байна гэж The New York Times дүгнэсэн байна.
Уг сонины нэгэн эх сурвалжийн хэлснээр, Цагаан ордны тэргүүн Украины мөргөлдөөнөөс хөндийрч байгаа нь “мөргөлдөөнийг зохицуулах үйл явцаас гарахад АНУ бэлэн байгаа” тухай АНУ-ын дэд ерөнхийлөгч Жей Ди Вэнсийн мэдэгдлийг баталж байгаа ажээ. Түүнээс гадна Трамп Оросын эсрэг хориг арга хэмжээнд нэгдэх үүргээс ухарч байгаа гэнэ.
“Владимир Зеленскийн үг яриа нь Украинд байнга хүндрэлтэй асуудал үүсгэж байдаг” гэж АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп саяхан мэдэгдэж байсан. Мөн тэрбээр Орос улс Украины байгууламжуудад пуужингийн хүчтэй цохилт өгсөнд дургүйцэж байгаагаа илэрхийлсэн юм. Оросын эрх баригчдад Украины нутаг дэвсгэрийг бүхэлд нь өөрийн болгох далд хүсэл байгаа нь Оросыг сүйрэлд хүргэж болзошгүй юм гэж Трамп хэлсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )