АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын шийдвэрээр Украины мөргөлдөөнд зориулж олгож байсан санхүүжилтээ АНУ зогсоолоо гэж Цагаан ордны хэвлэлийн албаны дарга Кэролайн Ливитт мэдэгдсэн байна.
“Ерөнхийлөгч Трамп энэ дайны санхүүжилтийг зогсоосон. Гэхдээ АНУ урьдын адил НАТО-д их хэмжээний зэвсэг, техник худалдаж байгаа. Ийм байдал эцэс төгсгөлгүй үргэлжлэх боломжгүй. Төрийн тэргүүн энэ дайныг дуусгахыг хүсч байгаа” гэж тэр хэлжээ.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, ерөнхийлөгч Трампын тусгай элч Стив Уиткофф нарын Женевт Украины төлөөлөгчидтэй маш үр бүтээлтэй яриа хэлэлцээ хийж, 28 заалт бүхий энхийн төлөвлөгөөг нэг бүрчлэн хэлэлцсэн тухай Кэролайн Ливитт мэдээлэв. Түүний хэлснээр, одоо маргаантай ганц хоёрхон заалт л үлдсэн ажээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын засаг захиргааны боловсруулж байгаа энхийн төлөвлөгөөг шүүмжлэгчдийн дунд Украины мөргөлдөөнөөс ямар нэгэн байдлаар ашиг хүртэгчид байж магадгүй юм гэж тэрбээр нэмж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 4 )
Европчууд хямраад мөнгөгүй болсныг мэдчихээд л
Оростой ойрын гарал
OROSIIN TAGNUUL KRASNOV GEGCH HUN DEE. 2 NUUR GARGAJ ULS ORNUUDIIG YALGAJ HARDAG HUCH CHDALTAI ULSAD ZUSARCH YADUU BUURAID DEERELHUU HANDAG MUUHAI HUN
OROSIIN TAGNUUL KRASNOV GEGCH HUN DEE. 2 NUUR GARGAJ ULS ORNUUDIIG YALGAJ HARDAG HUCH CHDALTAI ULSAD ZUSARCH YADUU BUURAID DEERELHUU HANDAG MUUHAI HUN