Киевийн аюулгүй байдлын баталгаа олгох асуудал шийдэгдээгүй үлдэв

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 12 сарын 01

АНУ-ын Флоридад болсон АНУ8 Украины энхийн яриа хэлэлцээний үеэр Киевт аюулгүй байдлын баталгаа олгох зэрэг гол гол асуудлууд шийдэгдээгүй үлдсэн тухай Wall Street Journal дамжуулжээ.

Яриа хэлэлцээний үеэр Орос, Украины хооронд газар нутаг “солилцох” боломжийг хэлэлцсэн байна. Нээлттэй үлдсэн асуудлуудаас Москва шинэ бүс нутгуудыг нь олон улсад хүлээн зөвшөөрүүлэхийг шаардах эсэх нь нээлттэй үлджээ.

Ням гарагт Флоридад болсон яриа хэлэлцээнд АНУ-ын талаас тус улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио, тусгай төлөөлөгч Стив Уиткофф оролцсон бол Украины төлөөлөгчдийг тус улсын Үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалахын зөвлөлийн нарийн бичгийн дарга Рустем Умеров тэргүүлжээ.

Хэлэлцээний дараа хоёр талын төлөөлөгчдийн тэргүүн нар хэвлэлийнхэнд мэдээлэл хийхдээ, яриа хэлэлцээг бүтээлч болсон гэж дүгнээд гэхдээ олон асуудлыг шийдэх үлдсэн гэж онцлов. Марко Рубиогийн мэдэгдсэнээр, энэ долоо хоногт Уиткофф, Трампын хүргэн Жаред Кушнер нар Москва хотноо энхийн төлөвлөгөөг хэлэлцэх юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top