АНУ болон Украины эрх баригчид Ашигт малтмал хамтран ашиглах тухай АНУ-Украины хэлэлцээрт өмнө нь Украинд үзүүлсэн тусламжийг өр болгон тусгахгүй байхаар тохиролцлоо гэж Вашингтонд айлчилсан Украины ерөнхий сайд Денис Шмыгаль мэдээлсэн байна.
“АНУ-ын Худалдааны сайд Скотт Бессенттэй маш чухал уулзалт хийлээ. Хэлэлцээрт гарын үсэг зурхаас өмнө Украинд үзүүлсэн тусламжийг өр хэлбэрээр хэлэлцээрт тусгахгүй байхаар тохиролцож чадлаа” гэж тэрээр Telegram-суваг дахь цахим хуудастаа бичжээ. Гэвч тэрээр Америкийн үзүүлсэн тусламжийг нөхөн төлөх тухай АНУ-ын засаг захиргааны шаардлагыг Украин улс хэрхэн хангах тухай тодруулаагүй аж.
Олон улсын түншүүдийнхээ тусламжтайгаар Украин улс 2025 оны төсвийн санхүүжилтээ бүрэн шийдэж чадсан байна.
Дөрөвдүгээр сарын 17-нд АНУ болон Украин ашигт малтмал хамтран ашиглах тухай хэлэлцээртэй холбоотой санамж бичигт гарын үсэг зурсан юм. Уг хэлэлцээрийн төсөлд АНУ-д төлөх Украины өрийн тухай заалт тусгаагүй боловч Украинд үзүүлсэн Америкийн тусламжийг нөхөн төлөх механизмуудыг оруулсан байна. Ашигт малтмал хамтран ашиглах тухай АНУ-Украины хэлэлцээрийн төслийн сүүлчийн хувилбарт Украины эрх баригчид АНУ-д 120 тэрбум ам.долларын нөхөн төлбөр төлөх үүрэг хүлээсэн ажээ.
Сэтгэгдэл ( 1 )
Авсан бол өгөх нь алаг хорвоогийн жам хойно .