“УЛААНБААТАР ОПЕН” тэмцээний үзэгчдэд автобус үнэгүй үйлчилнэ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 05 сарын 27


Нөгөөдөр буюу энэ сарын 29-нд “Буянт Ухаа” спортын ордонд чөлөөт, сонгомол бөхийн Дэлхийн чансааны оноо олгох Улаанбаатарын нээлттэй тэмцээн эхлэх гэж байна.

Дөрөв хоног үргэлжлэх тус тэмцээнд Монголын шилдэг бөхчүүдээс гадна 17 орны 350 гаруй бөх барилдахаар бүртгүүлжээ.
 


Тэмцээнийг ордон дүүрэн үзэгчтэй, уур амьсгал сайхантай байлгахын тулд автобусаар үнэгүй үйлчлэхээр болсон байна. Тэмцээн болох тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 1-ны өдрүүдэд Спортын төв ордны үүднээс 09:00, 10:00, 16:30 цагуудад автобус үнэгүйгээр “Буянт Ухаа” хүргэж өгөх бол, 15:00, 20:30 цагуудад эргээд Спортын төв ордон хүртэл мөн үнэгүй үйлчлэхээр болжээ.
 


Дэлхийн Бөхийн Нэгдсэн Холбооноос жилд өндөр зэрэглэлийн зургаан том тэмцээн зохион байгуулдгийн нэг нь энэ юм.

400 сая төгрөгийн шагналын сантай тус тэмцээнд Монголын 120 тамирчин өрсөлдөхөөр бэлтгэл сургуулилтаа базааж байгаа юм байна.
 


Тэмцээн сонгомол бөхийн 55, 60, 63, 67, 72, 77, 82, 87, 97, 130 кг, эмэгтэй бөхийн 50, 53, 55, 57, 59, 62, 65, 68, 72, 76 кг, эрэгтэй бөхийн 57, 61, 65, 70, 74, 79, 86, 92, 97, 125 кг-ын жинд болох ажээ.

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Бодит байдал(103.57.95.28) 2025 оны 05 сарын 28

Амжилт манайхаан

0  |  0
Иргэн(202.9.47.0) 2025 оны 05 сарын 28

Монголчууд бөхийн орон гэдэгээ харуулах цаг шүү. Иргэд маш ихээрээ ирж үзэх хэрэгтэй.мааайхан маш сайн барилдах хэрэгтэй..Чингис ын баатруудын үр сад шүү бид. Ядуу ч гэсэн эх орноо хайрлах хэрэгтэй. Эрх баригч намынхан ичих хэрэгтэй 1990 оноос хойш 35 жил бид ядуу хэвээрээ л байгаад байх уу. 2028 онд ман д маш муу дүн иргэд тавьж төрөө 100 хувь өөрчилж магадгүй шүү..

1  |  0
зочин(59.153.112.44) 2025 оны 05 сарын 27

Энэ хар халуунд, гацаан дундуур бөх үзэх гээд л тэр хүрж явдаг ямар амьтан байх вэ дээ, ямар сууж үзээгүй автобус ч биш, үнэгүй юманд нугасгүйчүүд ганц нэг олдоно л гэж тооцож байгаа юм байлгүй дээ, хөөрхийс

0  |  0
Close menu