БНАСАУ ОХУ-тай байгуулсан стратегийн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд ОХУ руу цэргийн анги, нэгтгэлээ илгээж, Оросын Курс мужийг чөлөөлөх ажиллагаанд оролцсон тухай албан ёсоор мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун мэдэгдсэнээр, өнөөгийн цэрэг, улс төрийн нөхцөл байдал хоёр улсын хэлэлцээрийн 4-р заалттай нийцэж байгаа тул цэргээ илгээх шийдвэр гаргах үндэслэл болсон бөгөөд Оросын талд энэ алхмын талаар мэдэгдсэн гэжээ. Тэрбээр Умард Солонгосын цэргүүдийн Курс мужийг чөлөөлөх ажиллагаанд оролцсоныг ариун үйл гээд хоёр улсын найрамдал, эв санааны нэгдлийг бэхжүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж онцолжээ.
Ким Жон Ун цэргүүддээ Курс мужийг өөрийн эх орон хэмээн үзэхийг үүрэгдэж, тэд Курс мужийг амь хайргүй хамгаалан, цэргийн гавьяаг алдаршуулах домгийг бүтээсэн гэж онцлон тэмдэглэсэн байна.
Пёньян хотноо Курск мужийг чөлөөлөх тулаанд оролцсон Умард Солонгосын цэргүүдэд зориулж хөшөө босгоно гэж Ким Жон Ун мэдэгдсэнийг Солонгосын мэдээллийн төв агентлаг /KCNA/ дамжуулжээ.
Энэ сарын 26-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Курск мужийг Украины ЗХ-ээс чөлөөлснийг мэдэгдсэн билээ.
Сэтгэгдэл ( 0 )