Ким Жон Ун хоёр Солонгос нэгдэх боломжийн талаар юу ярив

Я.Болор | Zindaa.mn
2025 оны 09 сарын 22

БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун БНАСАУ Өмнөд Солонгостой нэгдэх боломжгүй. Учир нь тус хоёр улс өөр хоорондоо дайсагнасан улсууд гэж БНАСУ-ын Ардын дээд хурлын хуралдаан дээр мэдэгджээ.

“БНСУ нь бүх салбарт америкжиж, хагас саажсан хараат улс. Энэ бол бүрэн харийн улс” гэж Ким Жон Ун онцолжээ. Түүний хэлснээр, хөрш орны удирдлагыг өөрчилсөн ч БНАСАУ-ын чиглэлээр дайсагнасан бодлого нь үргэлжилсээр байна. Ийм их дайсагнасан орнууд нэгдсэн жишээ түүхэнд байна уу? гэж Ким Жон Ун мэдэгдсэн байна.

Хоёр Солонгос нэгдэх боломжгүй гэдгийг хуулиар батжуулна гэж тэр онцолжээ. БНАСАУ-ын удирдагч мөн тус улс цөмийн зэвсгээсээ ангижрахгүй гээд цөмийн зэвсгээсээ ангижрахыг уриалсан уриалга нь тус улсын тусгаар байдалд халдаж буйтай агаар нэг юм гэжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(45.117.32.4) 2025 оны 09 сарын 23

Удахгүй Трамп ах чинь цөмийн байгууламжыг чинь бөмбөгдөхөөр очих байх даа.

0  |  0
Зочин(202.9.40.72) 2025 оны 09 сарын 22

Uvsiin hyrgas sumiin haryt gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Top