Курск мужид Хойд Солонгосын цэргүүдэд хөшөө босгоно

Я.Болор | Zindaa.mn
56 минутын өмнө

Оросын Курс мужийн хамгаалалт оролцсон Хойд Солонгосын цэргүүдэд хөшөө босгоно гэж Дайны зураачдын студийн скульптор Алексей Чебаненко мэдээлжээ.

Түүний ярьснаар, хөшөөний концепцтой холбогдуулан байрлуулах газраа сонгох аж.

Энэ сарын 4-нд Курск мужийн амбан захирагч Александр Хинштейн Курскт Хойд Солонгосын цэргүүдэд зориулсан хөшөө босгох тухай мэдэгдэж байсан билээ. Түүний хэлснээр, хотын Интернационал гудамжинд Хойд Солонгос, Оросын дайчин нөхөрлөлд зориулсан дурсгалын хөшөө босгох аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top