БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун Солонгосын ардын арми үүсгэн байгуулагдсан өдрийг тохиолдуулан Оросын Курск мужид үүрэг гүйцэтгэж байгаа цэргүүддээ баярын мэндчилгээ илгээжээ.
Мэндчилгээнд “Армийн өдрийг тохиолдуулан эх орныхоо даалгавраар баатарлаг армийн нэр төрийг өндөр өргөн, алс хол тусгай ажиллагаанд оролцож байгаа командлагч болон цэргүүддээ халуун баяр хүргэе” гэжээ.
2026 он асар том өөрчлөлтийн он жил болно гэж Ким Жон Ун онцлоод Солонгосын ардын армийн фронт тэлж, ирэх таван жилд БНАСАУ-ын армийн онцгой, орлуулшгүй үүрэг улам нэмэгдэнэ гэж мэдэгджээ.

Сэтгэгдэл ( 0 )