БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун ОХУ-ын батлан хамгаалахын сайд Андрей Белоусыг хүлээн авч уулзахдаа БНАСАУ нь Орост тусгаар байдлаа хамгаалахад нь улс төрийн дэмжлэгийг цаашид ч үзүүлсээр байна гэж мэдэгджээ.
Оросын батлан хамгаалахын сайд Пёньянд ажлын айлчлал хийж байна. Тэрбээр Оросын Курск мужийг чөлөөлөхөд эр зориг, баатарлаг гавьяа байгуулсан Солонгосын Ардын армийн алба хаагчдад шагнал гардуулсан байна.
БНАСАУ-ын засгийн газар ОХУ-ыг тусгаар байдал, газар нутгийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдал, эрх ашгаа хамгаалах бодлогыг нь цаашид ч дэмжих болно гэж онцолж, Оросын арми бөгөөд ард түмэн нь энэхүү тэмцэлдээ ялалт байгуулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлсэн байна.
Талууд батлан хамгаалахын салбарт урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг 2027-2031 онд хөгжүүлэх хэлэлцээр байгуулсан тухай Андрей Белоусов мэдэгджээ.
БНАСАУ-ын удирдагч Курс мужийн нутаг дэвсгэрийг минагүйжүүлэх зорилгоор Солонгосын 1000 саперыг илгээх шийдвэр гаргасан байна.

Сэтгэгдэл ( 0 )