АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трамп тангараг өргөснийхөө дараа засаг захиргаанд нь гол гол албан тушаалд ажиллах нэр дэвшигчдийн жагсаалтыг АНУ-ын Конгрессын Сенатын танхимд хэлэлцүүлэхээр албан ёсоор оруулсан тухай Цагаан ордны хэвлэлийн албанаас мэдээлжээ.
Төрийн нарийн бичгийн даргаар Марко Рубио, Батлан хамгаалахын сайдаар Пит Хегсет, Сангийн сайдаар Скотт Бессент, Хууль зүйн сайд бөгөөд Ерөнхий прокуророор Пэм Бонди, Эрчим хүчний сайдаар Крис Райт, НҮБ-д суух байнгын төлөөлөгчөөр Элиз Стефаник, Үндэсний тагнуулын албаны захирлаар Тулси Габбард, Тагнуулын төв газрын тэргүүнээр Жон Рэтклифф, Дотоод хэргийн сайдаар Дуглас Бергам, Худалдааны сайдаар Xовард Латник, эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдаар бага Роберт Кеннеди нар тус тус ажиллах юм байна.
Сэтгэгдэл ( 0 )