Тайвань АНУ-тай зэвсэг худалдан авах зургаан хэлэлцээр байгуулжээ

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Тайпэй АНУ-тай нийт 6.6 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий зэвсэг худалдан авах тухай зургаан хэлэлцээр байгуулжээ.

Focus Taiwan порталын мэдээллээр, хэлэлцээрээр АНУ 3.9 тэрбум ам.долларын үнийн дүн бүхий HIMARS систем, 2.3 тэрбум ам.долларын M109A7 Paladin их буу, 168 сая ам.долларын пуужин зэргийг нийлүүлнэ. Түүнчлэн, Тайванийн тэнгисийн хүчинд пуужин, их бууны сум нийлүүлэх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэг заалтуудыг тусгажээ.

Тайванийн засгийн газар ирэх найман жилийн батлан хамгаалахын тусгай төсвийн төслийг парламентдаа өргөн барьжээ. Нийт 40 тэрбум ам.долларын төсвөөр ирэх найман жилд зэвсэг худалдан авах юм. Гэсэн ч сөрөг хүчний намууд илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүссэн бөгөөд одоогоор 12 тэрбум ам.долларын төсвийг батлаад байна. Арлын батлан хамгаалах яам АНУ-тай эдгээр хэлэлцээрийг байгуулснаар батлан хамгаалах төсвийн хэлэлцэн батлан үйл явцыг түргэтгэнэ гэж найдаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top