АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй утсаар ярьж, 2026 оны дөрөвдүгээр сард Хятадад айлчилна уу гэсэн урилгыг нь хүлээн авсан тухайгаа мэдэгдсэн байна. Түүний хэлснээр, уг айлчлалын дарга Ши Жиньпин АНУ-д айлчлах ажээ.
“БНХАУ-ын дарга Ши Жиньпин бид хоёр сайхан ярилцсан. Бид олон асуудал хэлэлцсэний дотор Украин, Оросын мөргөлдөөн, фентанилтай холбоотой хэрэг, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний худалдаа зэрэг асуудал багтсан. Хоёр улсын тохиролцоог хэрэгжүүлэхэд мэдэгдэхүйц ахиц гарлаа” гэж Америкийн удирдагч нийгмийн сүлжээний Truth Social хуудастаа бичсэн байна.
“Бид ойр ойрхон холбогдож, ярилцаж байхаар тохиролцлоо. Хятадтай тогтоосон манай харилцаа маш бат бөх болсон. Өмнөд Солонгосын Бусан хотод болсон бидний уулзалт бас маш үр дүнтэй байсан юм” гэж Трамп тэмдэглэжээ.
Дональд Трамп, Ши Жиньпин нар 2026 онд дөрвөн удаа уулзах байх гэж АНУ-ын Сангийн сайд Скотт Бессент арван нэгдүгээр сарын эхээр мэдэгдэж байсан юм. Хоёр улсын удирдагчид харилцан төрийн айлчлал хийхээс гадна Флорида муж улсад болох “Их 20”-ийн бүлгийн дээд хэмжээний уулзалт, Шэньжэнд болох Ази, Номхон дайлан эдийн засгийн хамтын ажиллагааны байгууллагын чуулга уулзалтын хүрээнд яриа хэлэлцээ хийх боломжтой гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )