“Хөгжлийн салхи”-ийг түүчээлсэн Ховдын цэнхэр хязгаарт

2023 оны 11 сарын 05

Алтайн дагшин сүрлэг уулсынхаа дунд ашдын заяа, аз жаргалант тавилангаар эв эеийг эрхэмлэн элгэн түмнээрээ өнө мөнхөд оршин буй “Олон ястны өлгий” хэмээн дээдлэгдсэн Ховд нутгийн зон олон зууныг давуулж, мянганыг дамнуулан ирсэн түүхэн хугацааны туршид

“Үхрийн бөөр шиг алаг хэр нь

Ихрийн сэтгэлтэй ард нь сайхан

Талын цэцэг шиг ярайж буй

Холын цуутай Ховд нутаг сайхаан...” хэмээн найрагчийн шүлэглэсэнчлэн нутаг орныхоо хөгжлийн төлөө хоёргүй сэтгэлээр зүтгэж Ховд хэмээх хүндэтгэлт нэрийг тодлон өнгөлж, тордон өргөж ирсэн хаяа өлзийтэй 13 ястны өлгий бүлгээ. Улирагч Бар жилийн намар 8-р сард тус аймгийн Засаг даргаар томилогдсон Эрхэмсэг хатагтай Э.Болормаа бол монголын үе үеийн эмэгтэйчүүдийн хөгжил хөдөлгөөнийг түүчээлэгч болж аймгийн АНХНЫ эмэгтэй засаг дарга тодотголтойгоор түүхэнд тэмдэглэгдэж түмэн олон бүсгүйчүүдийн зүрх сэтгэлийг долгилуулан баясгалаа.

1. Аймгийн АНХНЫ эмэгтэй засаг дарга

Тийм ээ! Шинэ хорин нэгдүгээр зууныг Мэдээлэл-Оюун ухааны зуун гэж нэрлэхээс гадна шинэ удирдлагын буюу эмэгтэйчүүдийн зуун болно гэж эрдэмтэд томьёолдог ажээ. Нийгэмд үнэт зүйлсийн тухай шинэ ойлголт бий болгох үйлсэд эмэгтэйчүүдийн оруулсан хувь нэмрийг үнэлэн хүндэтгэж, үг хэлээрээ бус үйл ажлаараа иргэдийн санаачлага, иргэний оролцоог хөхиүлэн дэмжих шаардлагатай онцлог цаг үед бид амьдарч байна. Дэлхийн эмэгтэйчүүд олон зуун жилийн ширүүн тэмцлийн дүнд одоогоос 130-аад жилийн өмнө 1894 онд улс төрд оролцох эрх буюу сонгуульд оролцох эрхээ анх олж авсан түүхтэй ажээ. Өнөөдөр дэлхийн хүн амын 1, 3 тэрбум нь ядуучууд байгаагийн 80 хувь нь эмэгтэйчүүд гэнэ, бичиг үсэггүйчүүдийн 75 хувь нь эмэгтэйчүүд байдаг аж. Ер нь эмэгтэйчүүдийн хөдөлгөөн хүн төрөлхтөний хөгжилд хүчтэй нөлөөлж ирсний жишээ бол “Хөгжил”-ийн тухай үзэл баримтлалыг өөрчлөхөд тодорхой хувь нэмрийг оруулсан явдал юм. Хөгжил бол зөвхөн эдийн засгийн өсөлт биш гэсэн ойлголтод хүрсэн 1970-аад оны үеэс эрдэмтэн судлаачид “эмэгтэйчүүдийн хүчин зүйлийг” тооцохгүйгээр хөгжлийн зорилго хэрэгжихгүй... гэдгийг ухаарсан байна. Иймээс ч дэлхийн хамтын нийгэмлэг НҮБ-аас 1975-1985 оныг олон улсын эмэгтэйчүүдийн арван жил болгон тунхаглаж, энэ хугацаанд Дэлхийн эмэгтэйчүүдийн дөрвөн ч бага хурлыг хуралдуулсан байдаг. 100 эрэгтэйд ногдох дээд боловсролтой эмэгтэйчүүдийн тоо Катарт 202, АНУ-д 110 байдаг бол монголд 149 байдаг байна. Эмэгтэйчүүдийн шийдвэр гаргах түвшин дэх оролцоо хэр их байна, тэр хэмжээгээр эргээд нийгмийн хөгжилд тусгалаа олдог ажгуу. Засаг төрийн удирдлагад нь эмэгтэйчүүд олноор ажилласан улс орнууд нийгмийн асуудлыг нааштай, амьдралд ойр шийдсэнээр хөгжих алхам ч нээгддэг аж. Жишээ нь, Скандинавын орнуудад гэх мэт. Эрхэмсэг хатагтай Э.Болормаа дарга ажлаа аваад дөрөвхөн сарын хугацаанд Баруун бүсдээ төдийгүй Монгол улсад жишиг болохоор “Хөрөнгө оруулалтын форум 2023-Invest Khovd” чуулганыг зохион байгууллаа.

2. “Хөрөнгө оруулалтын форум 2023-Invest Khovd” чуулган

...Эгийн голын УЦС улс төрийн гэх шалтгаанаар нуран унасан бол, Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг 2023-2028 онд бүрэн барьж дуусгаснаар жилдээ арваад хувиар өсөж буй эрчим хүчний хэрэглээг хангаж, эрчим хүчний алдагдалтай ажилласаар ирсэн зах зээлийн бүтээгдэхүүн хямдрах аж. 1986 оноос хойш энэ чиглэлд томоохон бүтээн байгуулалт хийгээгүйг мэргэжилтнүүд ч онцлов. Ойрын гурван жилийг “Монголд зочлох жил” болгож зарласантай холбогдуулан төр бодлогоор дэмжин ААН байгууллагуудыг менежментээр ханган Ховдод гадаадын 7000, дотоодын 45 мянган аялагч жуулчилсан тоог хэд дахин нэмэгдүүлнэ гэж БОАЖЯ-ны ТНБДарга Э. Баттулга онцлов.

Манай улсын тухайд 43 орны жуулчдыг визгүй авдаг бол хил орчмын 100 км бүс нутагт 72 цагийн жуулчид авах хэлэлцээр батлагдах шатанд яваа аж. Ингэснээр хил орчмын аялал жуулчлалыг хөгжүүлэх эрхзүйн үндэс бий болох ба ахуйн соёлоос гадна байгалийн үзэсгэлэнт газрыг сонирхогчид ч нэмэгдэх ажээ. Азийн хөгжлийн банкнаас “Алтайн бүс нутгийн кластер” болгож дөрвөн улс оролцсон 15 сая долларыг эхний ээлжинд Ховд аймагт хэрэгжүүлэхээр болжээ. Японы дэмжлэгээр хоёр сая долларын өртгөөр Олон ястны соёлын дижитал музей бий болно. Аялал жуучлалын мэдээллийн төвийг байгуулж хөтөч, зохион байгуулагч зэрэг төрөлжсөн сургалтуудыг зохиосноор хүний нөөцийг бэлтгэх гэнэ. Нийтдээ найман суманд 22 га газрыг аялал жуулчлалд төлөвлөсөн байна, үүнийг 500 га-д хүргэх боломжтой.

“Аялал жуулчлалын сан”-г бий болгосноор үйлчилгээ, дэд бүтэц, онгоцны тийз зэргийг цогцоор шийдэж өвлийн улиралд “Мөнгөлөг шагшуурга”, хаварт “Шувуу харах үйлчилгээ”, зуны цагт “Жангар тууль”, намрын улиралд “Цайны зам” зэрэг тогтсон эвент хөтөлбөрүүдтэй болж буй аж. Европ-Азийг холбосон хамгийн дөт зам, С-4 зэрэглэлийн агаарын замыг хөгжүүлэхийн тулд 49,8 тэрбумаар онгоцны буудал, терминал, дамжин өнгөрөх цэг зэргийг байгуулснаар цагт 300 хүнд үйлчилж, БОИНГ-37 буух боломжтой болох юм. Хот хоорондын А-4зэрэглэлийн авто зам ч хөгжлийн тодорхой хөшүүрэг болсоор иржээ. Хөгжлийн суурь болсон боловсон хүчнийг бэлдэхдээ “Know-How” буюу сурцыг дараах гурван төрлийн арга замаар нутагшуулахаар зорьж байна. Залуусыг гадагшаа явуулж сургасан Японы Мейжийн засаглалын үеийн туршлагаар Улаанбаатарт байгаа “Know-How”-г орон нутагт авчирмаар.

2-рт: ирээдүйн хөгжлийг бий болгохын тулд шинэ сэргэлтийн бодлогын үндэслэл болсон тоног төхөөрөмжийн менежмент буюу “монголдоо метро барихаар бэлтгэгдсэн мэт” Оюутолгойн ажилчдын туршлагаас суралцмаар. Эцэст нь өндөр зардлаар өөрсдөө сурах сурц буюу “Know-How” үлдэж байна. Баруун таван аймгийн удирдлагууд зэрэгцэн суугаад, бодлогоо нэгтгэн зангидаж ярилцсан нь энэ форумын содон шийдэл байлаа. 1000 км-ын радиуст дөрвөн улс байна, бүс нутгийн бодлого тээвэр ложистик, агаарын тээврийн либералчилал зэргийг зоригтойгоор хамтран шийдвэл бүс нутгийн 418 мянган хүн ам хожно... гэцгээж байв. Баян-Өлгийн тухайд; Алтай таван богдын аялал жуулчлалыг өргөжүүлэхээс гадна Цагааннуур-Даянгийн боомтын асуудлыг Ерөнхий сайд шийдсэн гэсэн бол, Увсын аймгийн Ч.Чимэд дарга хэлэхдээ “Увс ба Аялал жуулчлал” хөтөлбөрийг хэрэгжүүлж 2018 онд 30 мянган жуулчин авсан бөгөөд 2022 онд 76 мянга, үүний 54 мянган жуулчныг Боршоо боомтоор авсан гээд Улаанбаатар хотын түгжрэлд 145 мянган хүн амаасаа 65 мянган хүнийг “нэмэрлэсэн” гэдгийг харамсан дурьдаад тэднийг эх нутагтаа ирж амьдрахыг уриалав.

Говь-Алтай аймгийн ЗДТГ-ын дарга илтгэхдээ; Өмнөговийн газар нутгийн дараа хоёрдугаарт орох, өргөн уудам 141,2 км кв газар нутагтай аймгийн хувьд “задлаагүй үүц” болсон баялгуудаа ашиглахаа онцлов. Увсынхан Баруунтуруун ХАА-н цогцолбор бий болгож гурил, малын тэжээлийн иж бүрдэлийг баруун бүс нутагтаа хангана. 2028-2030 онд үйлдвэр, тээвэр ложистикоо шийдэж 50 км-т байх Харганатын төмрийн хүдрийг Ховдод байх коксжсон нүүрстэй нийлүүлж ойрын арван жилд бид ихийг амжуулах болно гэдгээ хэлсэн бол, Завханыхан хөрөнгө оруулалтын нэгдсэн платформ бий болгоё, баялгийн тэгш хуваарилалтад анхаарья гэцгээв. “Мянган км радиуст зургаан сая монгол хүн байдгийг бодолцвол баруун таван аймаг ногоон хөгжлийн шинэ алхамд хүрэхийн тулд төрийн хүртээмжээ сайжруулж, гадаад харилцаандаа эргэлт авчирна” гээд Э.Болормаа дарга хэлэхдээ эдийн засгийн зургаан тэргүүлэх чиглэлийг түшиглэж хоёр хөрштэй хиллэдэг давуу талаа ашиглан боомтуудаар экспорт хийх боломжтой, сэргээгдэх эрчим хүчийг ч хөрш рүүгээ нийлүүлэх чадавхитай болно гэдгийг онцлон тэмдэглэсэн чуулган боллоо. Хандлагаа өөрчлөөд, хөгжлийн чиглэлээ оновчтой тогтоож, шийдлээ зоригтойгоор хэрэгжүүлбэл бүс нутгийн ирээдүй тодхон мэт ээ. Тийм ээ! Манай улсын газар нутаг буурал европын хөгжил өндөр таван улсын газар нутагтай тэнцдэгийг бодолцвол “...Монголчууд хэдий цөөхүүлээ ч онц эрх, тусгаар байдлаа бусдад тун бага мэдүүлж явсан уламжлал минь биднийг улам эх оронч, өөриймсөг, эзний ёсоор ханддаг болгожээ” хэмээн тэмдэглэн үлдээсэн нэрт сэтгүүлч Ж. Гангаагийн алдарт үгээр нийтлэлээ өндөрлөмүй.

Экологийн сэтгүүлч

Л.ОЮУНЧИМЭГ

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
S(59.153.113.227) 2023 оны 11 сарын 05

SEKSDN80955877

0  |  0
Зочин(139.5.218.66) 2023 оны 11 сарын 05

Энэ хүүхэн УИХ-д суучих санаатай, долоогчид ч ямар олдохгүйн зовлон байх биш, угаадсыг нь ахиухан өгвөл юу л бол юу гэж бичнэ дөө

3  |  0
Ман(116.84.110.181) 2023 оны 11 сарын 05

Их хурлын сурталчилгаа эхэлжээ. Хэлээ хазсан ийм юмнуудыг сонгов доо Ховдчуул

3  |  0
за арай л долоохийма(66.181.185.98) 2023 оны 11 сарын 05

за арай л долоохиймаа олигтой ажил огт хийхгүй байгаа шүү. арай их хуралд нэр дэвшиж тэнэгтэх вийдээ

3  |  0
Нигер авгай (59.153.115.71) 2023 оны 11 сарын 05

Зиааа худлаа солиор. Сексийн дон туссан ХАР НИГЕРҮҮДТЭЙ нөхцсөн ийм балай авгай эхлээд салтаагаа захич сур дараа нь Монголыг ярь. НИгертэй нөхцсөн зураг хөрөг нь яваад байсан шүү. Барууны оронд очоод доошоор орж нигэрүүдтэй нөхцдөг балай авгай Монголыг хөгжүүлээ юу????

3  |  0
Top