ЧИНГЭЛТЭЙ | Онцгой комиссын гишүүдэд 30 жилийн ойн медаль гардууллаа

Б.Батчимэг | Zindaa.mn
2023 оны 06 сарын 15

Чингэлтэй дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл өнөөдөр дүүргийн Онцгой комисст үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан зарим гишүүдийг хүлээн авч уулзлаа.

Коронавирус (Ковид-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тандалт хариу арга хэмжээний зохион байгуулалтад дүүргийн Онцгой комиссын гишүүд, албан хаагчид гар бие дайчлан оролцсон юм.

Засаг дарга Н.Батсүмбэрэл дүүргийн 30 жилийн ойн хүндэт медалийг үүрэг гүйцэтгэн ажиллаж байсан гишүүдэд гардуулан өгч, цаашдын ажилд нь амжилт хүслээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top