Гэрэл зурагчин хиймэл оюун ухаанаас болж нэр хүндтэй шагналаас татгалзав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 04 сарын 19

 

Германы гэрэл зурагчин Борис Эльдагсен “Sony World Photography Award” шагналаас татгалзжээ. Учир нь эл уралдаанд түрүүлсэн түүний бүтээлийг өөрөө биш, хиймэл оюун ухаан бүтээжээ.

Гэрэл зурагчин бүтээлээ 2022 оны арванхоёрдугаар сард “Sony World Photography Award” уралдаанд сойсон байна. Хар, цагаан гэрэл зурагт хоёр өөр үеийн эмэгтэйг дүрсэлсэн байна. Нэг нь урд, нөгөө нь ард нь зогсоно. Эл бүтээл нь нэр хүндтэй уралдаанд түрүүлснийг Эльдагсен гуравдугаар сарын 2-нд мэджээ.

Тэрбээр өөрийнхөө цахим хуудсанд болсон үйл явдлыг дэлгэрэнгүй бичиж, нэр хүндтэй шагналаас татгалзаж буй шалтгаанаа тайлбарласан байна. Гэрэл зурагчин олны анхаарлыг татах зорилгоор уралдаанд хиймэл оюун ухааны бүтээсэн гэрэл зургийг туршилт болгон илгээжээ. “Хиймэл оюун ухааны бүтээсэн дүрс гэрэл зурагтай өрсөлдөх учиргүй. Энэ хоёр бол тэс өөр зүйл юм” гэж Эльдагсен онцлоод “Бид юуг гэрэл зураг гэх, юуг биш гэх сэдвээр нухацтай хэлэлцэх ёстой” хэмээжээ.

Уралдааны зохион байгуулагчид Эльдагсен хиймэл оюун ухааны оролцоо хэр их байсан тухай өнөөг хүртэл тодруулаагүй гээд түүний илгээсэн бүтээл хиймэл оюун ухааны тусламжтай хийгдсэн болохыг мэдээгүй байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top