Хиймэл оюун ухаанаар бүтсэн алдартнуудын зураг төөрөгдөл үүсгэв

Ж.Сондор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 29

 

Сүүлийн хэдэн долоо хоногийн турш хиймэл оюун ухаанаар бүтээгдсэн алдартнуудын зураг олон нийтийн сүлжээнд тархах болсон.

Тухайлбал Ромын пап лам Сан Францискогийн гудамжаар загварлаг хүрэмтэй алхаж буй зураг болон Ерөнхийлөгч асан Дональд Трампын цагдаа нарт хөөгдөж буй зураг цахим орчинд тархсан. Мөн Элон Маск улс төрч Александриа Окасио Кортезтай хөтлөлцөн алхаж буй зураг халуун сэдэв болсон билээ.

Эдгээр зургууд бүгд хиймэл оюун ухааны тусламжтай бүтсэн зургууд. Өмнө нь хүмүүс фотошоп ашиглан зураг засварладаг байсан бол одоо Dall-E, Midjorney зэрэг хүчирхэг хиймэл оюун ухаанууд хэдхэн секундын дотор бодит мэт дүрслэл үүсгэж байна. 

Энэ нь хүмүүсийг багагүй төөрөгдөлд оруулж, асуудал үүсгэж эхлээд байна. Хиймэл оюун ухаан бүхий хэрэгслийг зохион бүтээгчид энэ тал дээр арга хэмжээ авахаар ажиллаж байгаа аж.

Та цахим орчинд тархаж буй зургуудыг хиймэл оюун ухаанаас бүтсэн эсэхийг хэд хэдэн аргаар шалгаж болно. Уг зургууд дээр нийтлэг хэд хэдэн алдаа бий. Тухайлбал утгагүй текс, бүдэг бадаг хийгээд хачирхалтай царай зурагт дүрслэгдсэн байна. Хамгийн чухал нь хүний гар. Хэчнээн сайн сургагдсан хиймэл оюун ухаан байлаа ч хүний гарыг тэр бүр төгс дүрсэлж чаддаггүй гэнэ. 

Гэсэн ч хиймэл оюун ухаан ойрын хэдэн жилийн турш эрчимтэй хөгжих тул алдаа гаргах нь улам бүр багасна. Тиймээс Snopes.com зэрэг сайтуудад хандан худал мэдээллийг шүүж, зургийн жинхэнэ эсэхийг баталгаажуулах боломжтой.  

 

 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(64.119.17.67) 2023 оны 03 сарын 30

Тэгсэн, тэгэхдээ их шинэлэг санагдсан. Яагаад болохгүй гэж бодсон. Бид үргэлж бусдаас хараат байдаг. Үхлээ хүлээж байгаа юм шиг л эрх чөлөөгүй амьдардаг. Дуртай хувцсаа өмсөөд гудамжаар чөлөөтэй алхаж чаддаггүй. Үнэндээ 50 насай хүн 80 нас хүртлээ амьдрана гэвэл үлдсэн гучин жилээ өөрийн дураар өнгөрөөх хэрэгтэй ш дээ. Гэр бүлийн аар саар хэрүүл, бусдаас хараат байдал бүх зүйл утга учиргүй юм шиг өнгөрч, маш гунигтай төгсгөл хүлээж байдаг. Яагаад тэгж амьдрах ёстой гэж.

0  |  0
Top