Португалын шигшээ багийн тоглогч Диого Жота дүү Андре Силвагийнхаа хамт авто ослоор өөд болсон эмгэнэлт мэдээ түгэж, өчигдөр эцсийн замд нь үдлээ. Энэ ёслолд Португалын шигшээ багийнхан болон ойр дотны олон хүн оролцлоо. Харин Португалын шигшээ багийн ахлагч Криштиано Роналдо байсангүй.
Зарим хэвлэлүүд Роналдог шигшээ багийн ахлагч тул энэ ёслолд заавал очиж, эмгэнэлээ илэрхийлэх ёстой байсан гэж үзэж байна. Мөн хурцаар шүүмжилж, хүн чанаргүй гэж буруутгаж эхэлжээ. Диого Жотаг эцсийн замд нь үдэх үеэр Роналдо Испанийн Мальоркад тансаг усан онгоц дээр найз бүсгүй Жоржинагийнхаа хамт байгаа зургууд ч нийтлэгджээ.
Португалын сэтгүүлч Антонио Рибэйро “Диого Жота шигшээ багийн нэг хэсэг нь. Роналдо бол шигшээ багийн ахлагч. Тиймээс оршуулах ёслод ирнэ гэж харж байлаа. Ирээгүй нь ямар нэг шалтгаантай байх.Тэр шалтгааныг нь бид мэдэхгүй юм. Оршуулах ёслолд ирээгүйнхээ учрыг тайлбарлах шаардлагатай. Шигшээ багийн ахлагчийн үүрэг гэж юм байдаг шүү” гэжээ.
Португалын өөр нэгэн сэтгүүлч Луиш Криштован “Ямар ч шалтгаан дурдлаа гэсэн зөвтгөл болохгүй. Ирээгүй хоосон орон зай, их хүлээлтийг үгээр нөхөхгүй” хэмээн хэлсэн байна.
Спортын тайлбарлагч Педро Фатела “Энэ сэдвээр бөөн яриа болж байна. Ойрын өдрүүдэд тайлбар хийх хэрэгтэй. Бид түүнийг яагаад ирээгүйг нь ойлгож болно. Гэхдээ тэр шигшээ багийн ахлагч гэдгээ ойлгох хэрэгтэй” хэмээн мэдэгдлээ.
Ингэснээр Диого Жотагийн шарил дээр Роналдо очиж, харуусан суугаа зургууд бол хэн нэгний хийсэн эвлүүлэг гэдэг ойлгомжтой болж байна.
Мэдээж, фанатууд ч гэсэн шүүмжлэх нь шүүмжилж, өмөөрөх нь өмөөрч их яриа гарч байна. Тэгвэл Роналдогийн эгч Катя Авэйро дүүгийнхээ өмнөөс үгээ шулуухан хэлчихдэг зангаа энэ удаад ч тавьсангүй.
“Аав минь өөд болоход хагацал шаналлаас гадна оршуулах ёслол дээр бүчсэн тэр олон камер биднийг зовоосон. Шарилын ойр хавь аймшигтай болж, хөшөө дурсгал нь эвдэрч, хүмүүс маш хүндлэлгүй хандсан. Ийм байдлаас болоод бид аавынхаа газраас сэтгэл их хөндүүр буцсан.
Тэр олон камер, эргэн тойрон замбараагүй явах хүмүүсээс болж ёслолд хэн хэн гашуудал илэрхийлэхээр ирснийг ч би мэдэхгүй шахам өнгөрсөн. Цугласан олон хүн бидний зовлонг улам гааруулсан. Сэтгэлийг минь бүр их өвтгөсөн. Дүүг минь оршуулах ёслолд очоогүй гэж шүүмжилж, хүн чанарт нь эргэлзэж буй хүмүүстэй би маргахгүй. Ямар ч үнэний оргүй яриа, юу ч ойлгоогүй хүмүүсийн үгсээс залхаж гүйцлээ. Энэ нийгэм тэр аяараа хүнд өвджээ...хайрлах, харуусах сэтгэлгүй болжээ.
Хоёр сайхан хүүгээ алдаж, сэтгэл зүрх нь хоосорсон гэр бүлийг хүндлэхгүй дүүг маань л ирээгүй тухай ярьж бичих хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, сошиал орчинг харахаас сэтгэл эмтэрч байна. Ийм хүмүүсийн өмнөөс нь ичиж байна. Ямар ч хэрэггүй чалчаа үгс, зүрх сэтгэлгүй хүмүүсээр энэ ертөнц дүүрчээ” хэмээн Катя Авэйро өгүүлсэн байна.
Зарим хэвлэл Криштиано Роналдогийн сошиал хаяг дахь гашуудлын үгсийг сануулаад Диого Жотагийн гэр бүлд оршуулах ёслолд очихгүй гэдгээ урьдчилан хэлсэн гэж мэдээллээ. Хэрвээ очвол эцсийн замд нь үдэх ёслол үл хүндэлсэн олон мянган хүнээр дүүрч, замбараагүй байдал үүсэж магадгүй учир очоогүй нь илүү дээр гэж үзсэн байж болох гэнэ.
Сэтгэгдэл ( 8 )
Ronaldo hun hog ch geh shig ene bodvol 10 toi huuhed l biz
тийм шүү. Рональдаг очих үед бөөн хүмүүс очиж оршуулгын ажиллагаа эмх замбараагүй болж болох л байлаа. энэ чинь харин бусдыг 2 тамирчин тэдний гэр бүлийг эвгүй бдалд оруулахгүй гсн схан сэтгэлийн илрэл бус уу. ойлгож унш хүмүүс ээ
Роналдо хүн хог
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум
Ум ма ни бад мэ хум харамсалтай юмаа
Ум ма ни бад мэ хум харамсалтай юмаа
RIP Diego Jota