Монгол, Буриадын дуурь, бүжгийн театрын хамтрал

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 06

Монгол Улсын Дуурь, бүжгийн эрдмийн театр тоглолтын 62 дахь улиралдаа ОХУ-ын Буриад улсын Дуурь, бүжгийн театрын хамт олонтой хамтын ажиллагаагаа өргөжүүлж, Дэлхийн сонгодог 3 уран бүтээл болон сонгодог бүтээлийн дээжээс бүрдсэн "Гала” тоглолтод хамтран ажиллаж, үзэгчдэдээ толилууллаа.
 

  • 2025 оны 04 дүгээр сарын 05-ны өдрүүдэд Монгол Улсын Дуурь Бүжгийн Эрдмийн Театрын 110 хүний бүрэлдэхүүнтэй уран бүтээлийн баг хамт олон Ж.Верди "Аида" дуурийг Буриад улсын Улан-Үдэ хотноо толилуулав.
     
  • Буриад Улсын Дуурь Бүжгийн театрын хамт олон 2025 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20 хүний бүрэлдэхүүнтэйгээр Монгол Улсад хүрэлцэн ирж Ж.Бизе "Кармен" дуурь, 27-ны өдөр "Гала тоглолт" зохион байгуулав. 
     
  • Монгол Улсад П.И.Чайковский "Хунт нуур" балет тоглогдсоны 50 жилийн ойд зориулан 2025 оны 06 дугаар сарын 26, 27-ны өдрүүдэд П.И Чайковский "Хунт нуур" балетыг 60 хүний бүрэлдэхүүнтэйгээр тус тус Монголын үзэгчдэд зориулан тоглолоо.

Хоёр театрын сонгодог урлагийн хамтын ажиллагаанд дэмжлэг үзүүлсэн "Монгол Улсын Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам" болон "Элчин сайдын яам"-д талархал илэрхийлье.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top