Т.Санчирт Гавьяат тамирчин цол хүртээжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2025 оны 07 сарын 07

Өнөөдөр Монголын спортын түүхэнд тодоор бичигдэх нэгэн бахархалтай өдөр болох нь ээ. 

Монголын шилдэг сагсан бөмбөгчдийн нэг, ОУХМ Тунгалагийн Санчирт Гавьяат тамирчин цол хүртээх Ерөнхийлөгчийн зарлиг гарчээ. 

Үндэсний шигшээ багийн ахлагч, олон улсын тавцанд эх орныхоо нэрийг өндөрт өргөсөн, Монголын сагсан бөмбөгийн нүүр царай болсон Тунгалагийн Санчир 15 жил гаруй хугацаанд тасралтгүй Монголын сагсан бөмбөгийг манлайлан, залуу үеийнхэнд үлгэр дуурайлал болж, дотоодын болон Олон улсын тэмцээнүүдэд төгс тоглолт, манлайллаа харуулж, Азийн наадам, FIBA-гийн тэмцээнүүдэд эх орныхоо нэрийг түүхэнд бичүүлсэн билээ.

2025 оны хоёрдугаар сард "Хасын хүлэгүүд" багийн тамирчин Б.Билгүүн Монгол Улсын Гавьяат тамирчин цол хүртсэнийхээ дараа "Энэ хүндтэй шагналыг гардахдаа надтай хамт авах ёстой Т.Санчир найзыгаа бодож байлаа. Найзад минь удахгүй Гавьяат тамирчин цол хүртээх байх" хэмээн сэтгэгдлээ хуваалцаж байсан бол энэ өдөр өнөөдөр биеллээ олж, Монголын сагсан бөмбөгт хүлээн зөвшөөрөгдсөн, олны хамгийн ихээр хүлээж байсан Т.Санчирын шагнал эзэндээ очих нь ээ. 
 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Оогий(202.9.47.42) 2025 оны 07 сарын 07

Болж авах ёстой хүн аваж

0  |  0
Оогий(202.9.47.42) 2025 оны 07 сарын 07

Болж авах ёстой хүн аваж

0  |  0
Close menu