Бригадын генерал Г.Болор "Хатан зоригийн шагнал"-аа хүлээн авлаа

2023 оны 03 сарын 09

Өнөөдөр үүрээр 03:00 цагаас АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен, АНУ-ын Тэргүүн хатагтай Жилл Байдены хамт жил бүр болдог Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолыг Цагаан ордонд зохион байгуулж, 2023 онд тус шагналыг хүртэх болсон 11 бүсгүйн бахдам зориг, хүч чадал, манлайллыг өргөмжлөн шагнал гардууллаа.

Монгол Улсаас Бригадын генерал Г.Болор тус шагналыг хүртсэн юм.

 

 

Бригадын генерал Г. Болор нь Монгол Улсын зэвсэгт хүчинд 30 орчим жил  зүтгэхдээ бусад эмэгтэйчүүдэд саад бэрхшээлийг давж шинэ үүд хаалга нээсэн олон шинэ замналын анхдагч болсон гавьяагаараа энэ шагналыг хүртэж байна. 2022 оны гуравдугаар сарын 18-нд Монгол Улсын зэвсэгт хүчний анхны эмэгтэй бригадын генерал цолтон болсноор Болор ахин нэг анхдагчийн эзэн болсон юм.

Тэрээр 2010 онд Төв Африкийн Бүгд Найрамдах Улс болон Чад Улсад, 2013 онд Өмнөд Судан Улсад тус тус НҮБ-ын Төлөөлөгчийн газрын ажилтан болон Энхийг сахиулах ажиллагаанд томилогдсон анхны эмэгтэй штабын офицерээр ажиллаж, эмэгтэй алба хаагчид энхийг сахиулах ажиллагаанд оролцоход учирдаг янз бүрийн саадыг багасгахад өөрийн хичээл зүтгэлээрээ үлгэрлэсэн юм Одоо Бригадын генерал Болор Монгол Улсын Зэвсэгт хүчний жанжин штабын Сургалт, бэлтгэлийн газрын даргаар ажиллаж, Монгол Улсын Зэвсэгт хүчний бүтэц, зохион байгуулалт, үйл ажиллагааны бүхий л салбарт жендэрийн тэгш байдлыг хангахад хувь нэмрээ оруулж байна.

 

 

Олон улсын эмэгтэйчүүдийн хатан зоригийн шагнал гардуулах ёслолын дараа Бригадын генерал Г. Болор хоёр долоо хоногийн хугацаатай IVLP буюу Олон улсын зочин манлайллын хөтөлбөрт оролцон Америк дахь өөрийн мэргэжил нэгтнүүдтэй уулзах юм. Тэрбээр Кливланд болон Лос Анжелес хотуудаар зочилж, салбарын мэргэжил нэгтнүүдтэйгээ холбоо тогтоон дэлхий даяарх охид эмэгтэйчүүдийг хүчирхэгжүүлэх өөрийн төлөвлөгөө, санал санаачлагаа хуваалцана.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. PRADHAN(197.211.53.49) 2023 оны 03 сарын 10

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0
16(202.9.40.154) 2023 оны 03 сарын 10

:дэлхийн хатан зоригын шагналыг АНУ гардуулдаг нь ямар учиртай юм бэ? Боддоо дэлхийн эзэн Амерка болчихсон хэрэг үү ? Тийм л болж таарлаа. Манай генерал Г Болор тэдний хатан зориг гаргасан боолуудын нэг болж байна. Украний тэнэг ерөнхийлөгчийг дэмжиж зэвсэг нийлүүлэж байгаа АНУ ын зорилго бол орос укранчуудын амиа алдсан бие цогцос урсгасан цусан дээр Амеркчууд өөрсдөө дэлхийг жанжлах харгис дээрэнгүй машинаа байрлуулахыг хүсэж байна. Дэлхийн ахан дүүсээ сонор сэрэмжтэй байж Дэлхийн Шинэ МАХЧИНААС болгоомжлоё. Амеркчуудын хийж байгаа энэ үйл ажилгаа манай улсыг урьд хойд хоёр хөршт

0  |  2
зочин(64.119.26.156) 2023 оны 03 сарын 09

баяр хүргэе дэлхийд монгол эмэгтэй нэрээ дуурсах нь үнхээр бахармаар байна энийг л баяр гэхгүй бол юуг баяр гэхэв дээ

0  |  0
asd(103.57.95.241) 2023 оны 03 сарын 09

amerikiin iim tom hoer hun saihan ineemseglej baihad ene avgai neg l ih yarvaailttai. sejig

0  |  0
Жаргал(59.153.86.196) 2023 оны 03 сарын 09

Маш их бахархаж байна \n

0  |  0
терор(202.9.40.249) 2023 оны 03 сарын 15

нэг монгол эмэгтэй дэлхийн терористуудтай хамт зураг байна

1  |  2
зочин (202.9.47.19) 2023 оны 03 сарын 09

Баяр хүргэе. Ийм дайчин, хүчирхэг, ажилсаг бүсгзйчүүд олон болох болтугай.

1  |  1
Зочин(103.212.118.142) 2023 оны 03 сарын 09

Мундаг байна, монгол улсаа үүнээс илүү яаж сурталчлах билээ

2  |  0
Top