ӨГЛӨӨНИЙ МЭНД!

2023 оны 03 сарын 06

Өнөөдөр 2023.03.06. Билгийн тооллын 14. Монгол эх оронд маань нар 07 цаг 24 минутад мандлаа. 18 цаг 43 минутад жаргана. 2023 оны 65 дахь өдөр бөгөөд он дуустал 300 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 8 хэм дулаан, шөнөдөө -5 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр Олон улсын шүдний эмчийн өдөр, Ажилгүйдэлтэй тэмцэх олон улсын өдөр, Дэлхийн теннисний өдөр бол Монголд Хэвлэл, мэдээллийн ажилтны өдөр, Ганад Тусгаар тогтнолын баяр, АНУ-д Oreo жигнэмэгийн өдөр, Даашинзын өдөр, Таиланд, Камбож, Лаост  Макха Буча баяр, Косовод ахмад дайчдын өдөр, Гуамд Магелланы өдөр, Баруун Австралид Хөдөлмөрийн баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Сансарт ниссэн анхны эмэгтэй Валентина Терешкова, Шинэ Зеландын сноубордын олимпын аварга Зои Садовски-Синнотт, Францын жүжигчин  Лейла Бехти, Италийн жүдоч, олимпын аварга  Жулия Квинтавалле, Америкийн сагсан бөмбөгч Шакил О’Нил, Пакистаны 24 дэх Ерөнхий сайд Шаукат Азиз, Бурунди улсын 5 дахь Ерөнхийлөгч Кипрейн Нтарямира нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1521 - Гуам арлыг Фердинанд Магеллан нээжээ.

1853 – Венецид Жузеппе Вердигийн “Травиата” дуурийн анхны тоглолт болов.

1902 - Испанийн эзэн хааны "Реал Мадрид" хөлбөмбөгийн клуб байгуулагджээ.

1913 - Монгол Улсад “Шинэ толь хэмээх бичиг” сонин анх удаа хэвлэгдэв.

1938 – Лондон хот трамвайгаа троллейбусоор солив.

1964 - Алдарт боксчин Кассиус Клей нэрээ өөрчилж, Мухаммад Али болов.

1970 – Англид Битлз хамтлагийн сүүлчийн сингл Let It Be гарлаа.

1985 – Америкийн боксчин Майк Тайсон мэргэжлийн гараагаа эхэллээ.

1997 - Их Британийн Хатан хаан Елизавета II албан ёсны сайттай болов.

2018 - "Forbes" сэтгүүл Амазон компанийг үндэслэгч Жефф Безосыг дэлхийн хамгийн баян хүнээр зарлав. Тэрээр 112 тэрбум ам.долларын хөрөнгөтэй анхны хүн болсон.

Өнөөдөр үс засуулвал сайн, эд мал арвидна.   

Эл өдөр хонь, туулай жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр ан гөрөө хийх, мал адгуус муулах, нялхсын хурим хийх, сүм дуганыг сэргээх, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Харин газар ухах, худаг гаргах, гөлөг тэжээх, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Хол газар явах бол зүүн хойш мөрөө гаргаад аян замдаа гараарай. Ичигсэд хөдлөх өдөр.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top