ӨГЛӨӨНИЙ МЭНД

Автор | Zindaa.mn
2023 оны 03 сарын 03

Өнөөдөр 2023.03.03. Билгийн тооллын 11. Монгол эх оронд маань нар 07 цаг 30 минутад мандлаа. 18 цаг 38 минутад жаргана. 2023 оны 62 дахь өдөр бөгөөд он дуустал 303 өдөр үлдэж байна.

Улаанбаатар хотод цэлмэг. Өдөртөө 6 хэм дулаан, шөнөдөө -10 хэм хүйтэн. Та хувцсаа тохируулж өмсөөрэй.

Өнөөдөр  Дэлхийн байгалийн амьтан, ургамлыг хамгаалах өдөр, Дэлхийн чих, сонсголыг хамгаалах өдөр, Олон улсын зохиолчдын өдөр, Дэлхийн гар утас, хэрэгслээ унтраах өдөр бол Болгарт Османы дарлалаас чөлөөлөгдсөн баяр, Японд охидын баяр Хинамацүри, АНУ-д Төрийн дууллын өдөр, Киргизэд Төрийн далбааны өдөр, Суданд Үндэсний эв нэгдлийн өдөр, Гүржид ээжийн баяр, Египетэд Тамирчдын баяраа тэмдэглэж байна.

Энэ өдөр Америкийн жүжигчин Жессика Белл, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга, Бразилын хөлбөмбөгч, дасгалжуулагч Зико, Америкийн сагсан бөмбөгч Жейсон Тейтум, чөлөөт бөхийн дэлхийн хошой аварга  Америкийн Жейден Кокс, Их Британийн жүжигчин Миранда Ричардсон, ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин, Ирландын дуучин Ронан Китинг нарын алдартнууд мэндэлжээ.

Энэ өдөр дэлхий дахинд болсон онцлох үйл явдлууд:

1575 - Моголын эзэнт гүрний хаан Акбар Бенгалын армийг бут цохив.

1845 - Флорида АНУ-ын 27 дахь муж боллоо.

1875 - Жорж Бизегийн алдарт "Кармен" дуурь Парист анх удаа тайзнаа тавигдав.

1924 - Исламын халифат Оттоманы эзэнт гүрэн задран уналаа.

1931 - АНУ-ын Төрийн сүлд дууллыг соёрхон батлав.

1939 - Энэтхэгийн эрх чөлөөний төлөө тэмцэгч Махатма Ганди өлсгөлөн зарлажээ.

1955 - Элвис Пресли анх удаа телевизийн нэвтрүүлэгт оролцжээ.

1998 – Microsoft компанийн тэргүүн Билл Гейтс монополын хэргээр Конгресст мэдүүлэг өгсөн байна.

2017 - Nintendo Switch тоглоом дэлхий дахинд нэгэн зэрэг худалдаанд гарлаа.

Өнөөдөр үс засуулвал сайн, эрхтэн хурц болно.   

Эл өдөр хулгана, луу жилтнүүд аливаа үйлийг хийхэд эерэг сайн бол бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Тухайн өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхтгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сан тавиулах, угаал үйлдэх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, урлан бүтээхэд сайн. Харин хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, сэтгэлд сэвтэй газарт очиход муу. Хол газар явах бол зүүн урагш мөрөө гаргаад аян замдаа гараарай.

Өнөөдрийн ажилд тань амжилт хүсье.        

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top