Японы DJ хүний эрхтний хэлбэртэй аксессуар бүтээжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 06

Японы DJ Doooo нэрээр алдаршсан Масатака Шишидо тасарсан хурууны хэлбэр бүхий тамга, нүдтэй хүзүүний зүүлт, ангайсан ам бүхий жижиг цүнх зэрэг жихүүдэс төрүүлэм, хүний эд, эрхтний хэлбэр бүхий аксессуар бүтээж байна.

Анхны урлагийн бүтээлээ өөрийнхөө анхны цомгийн коверт гаргаснаас хойш Масатака олон тооны этгээд бүтээл хийжээ.

“Эхэндээ хүмүүс хүлээн аваагүй. Хожим нь урлаг бүтээл гэдэг үүднээс сонирхолтой бөгөөд гоё хэмээн хэлэх болсон” гэж 36 настай Масатака ярьж байна. Тэрбээр захиалгаар үйлчлүүлэгчдийнхээ биеийн хэсгийн хэлбэртэй бүтээл хийж эхэлжээ. Загварыг нь гараар зурдаг ба бүтээл төрөх хүртэл хоёр сар зарцуулдаг гэнэ.

Түүний бүтээлүүд өндөр үнэтэй. Тухайлбал, тасарсан хурууны хэлбэр бүхий USB флэш болон тамга 1140 ам.доллар байдаг бол түүний зүүсэн нүдтэй зүүлт 4400 ам.долларын үнэтэй аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top