АНУ Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхгүй

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 31

 

АНУ Украинд ирэх хавар Киевээс явуулах ажиллагаанд чухал шаардлагатай гэж үзэж байгаа хэмжээний цэргийн тусламж үзүүлж байна гэж Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн зохицуулагч Жон Кирби мэдэгджээ.

Тэрбээр АНУ юуны учир Киевт барууны F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхгүй шийдвэр гаргасан тухай ярихдаа, Киевт их хэмжээний тусламж үзүүлж байгаа. Тусламж илгээх ажил ойрын долоо хоног, сард үргэлжилнэ. Эдгээр нь украйнчуудад өвлийн улиралд болон ирэх хавар явуулах цэргийн ажиллагааны үеэр шаардлагатай зэвсэглэлүүд юм хэмээн тодруулсан байна. Киевт танк нийлүүлэх тухай шийдвэрийг зөвхөн АНУ төдийгүй Герман гаргасан. 

Үүнээс өмнө Их Британи мөн ийм шийдвэр гаргаж байсан гэж Кирби онцолжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден АНУ Украинд F-16 сөнөөгч онгоц нийлүүлэхгүй гэж мэдэгдэж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top