Японд их хэмжээний цас орсны улмаас 400 орчим нислэг цуцлагдав

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

 

Японд өнөөдөр /2023.01.25/ Япон тэнгисийн эрэг орчмын мужууд болон Хоншю аралд их хэмжээний цас орж байгаагийн улмаас 400 орчим дотоодын нислэг цуцлагдаад байна.

Төмөр замын “JR” компани пүрэв гараг хүртэл Хоншю арлын зарим хэсэгт шинканзен хурдны галт тэрэгний хөдөлгөөнийг зогсоожээ. Японы авто замын нөхцөл байдал мөн хүнд байна. Тус улсад даяар 10 хурдны замд хөдөлгөөн хааж, ялангуяа Осака, Киото зэрэг томоохон хотуудын авто замыг хаагаад байна. Үүний улмаас олон арван км үргэлжилсэн түгжрэл үүсээд байна.

Цаг уурчдын мэдээллээр, Японы хойд болон зүүн хойд бүс нутагт өнөөдөр 60-80 см цас унах төлөвтэй байна. Түүнчлэн агаарын температур сүүлийн 10 жилд байгаагүй хэмжээнд хүрч, буурна. Тухайлбал, Саппоро хотод -13 хэм хүрч, хүйтрээд байгаа бол харьцангуй дулаан уур амьсгалтай Токио хотод шөнөдөө -3-4 хэм хүйтэн хоножээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top