Дэлхийн хамгийн өндөр настай хүн мөнх бусыг үзүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 18

 

Дэлхийн хамгийн өндөр настай хүнээр тодорсон Францын гэлэнмаа Люсиль Рандон 118 насандаа ертөнцийн мөнх бусыг үзүүлжээ.

AFP агентлагийн мэдээлснээр, Рандон унтаад дахин сэрээгүй байна. “Тэрбээр хайртай ахтайгаа тэнгэрт уулзах хүсэлтэй байна. Энэ бол түүний хувьд эрх чөлөө юм” гэж Рандоны амьдралынхаа сүүлийн жилүүдийг өнгөрүүлсэн Тулон дахь өндөр настнуудын асрамжийн төвийн төлөөлөгч Сэнт-Катрин Лабур мэдээлжээ. Тэрээр 117 нас хүрэхээсээ өмнө ковидын халдвар тусаж, эдгэрсэн байна.

Люсиль Рандон 1904 оны хоёрдугаар сарын 11-нд төржээ. Рандон залуу насандаа гэрийн хүмүүжүүлэгч, эмнэлэгт сувилагчаар ажиллаж байгаад гэлэнмаа болж, Андрэ нэр авсан байна. 2019 онд төрсөн өдрөөрөөр тэрээр Ромын пап Фрэнсисээс аравнайлсан эрх бэлгэнд авч байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top