АНУ-д цасан шуурганы улмаас 9 хүн амиа алдав

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 12 сарын 24

АНУ-д цасан шуурга болсны улмаас есөн хүн амиа алдсан тухай CNN агентлаг мэдээлжээ.

Канзас мужид нэг амиа алдаж, хоёр хүн ор сураггүй алга болоод байна. Миссури болон Охайо мужуудад байгалийн гамшигт үзэгдлийн улмаас авто осол болж, Миссурид нэг, Охайод дөрвөн хүн амиа алджээ. Кентакки мужид их хэмжээний цас орсны улмаас гурван хүн амиа алдсан байна.

Цасан шуурганы улмаас нэг сая гаруй айл өрх гэрэл цахилгаангүй болжээ.

Нью-Йорк болон Мичиган муж хүчтэй цасан шуурганд өртсөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top