“Их 20” -ийн уулзалт: Дэлхий хүйтэн дайны байдалд орох учиргүй

Я.Болор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 15

Дэлхий дахин шинэ хүйтэн дайны байдал руу гулсан орох учиргүй ба хэдэн хэсэг болж хуваагдахаас сэргийлэх ёстой гэж Индонезийн Ерөнхийлөгч Жоко Видодо Бали аралд мягмар гарагт /2022.11.15/ эхэлсэн “Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалтын нээж үг хэлэхдээ онцлов.

Тэрбээр дайныг зогсоох шаардлагатай гэж мэдэгджээ. Бид бүгд зөвхөн ард түмнийхээ өмнө бус нийт хүн төрөлхтний өмнө хариуцлага хүлээж байна. Хариуцлага хүлээнэ гэдэг нь одоогийн нөхцөлд дайныг зогсоох ёстой гэсэн утгыг илэрхийлж байна. Хэрэв дайн зогсохгүй бол бидэнд хойч үеийнхээ ирээдүйн төлөө хариуцлага үүрэхэд хүнд болно гэж онцолжээ.

“Их 20” бүлгийн дээд хэмжээний уулзалт мягмар гарагт /2022.11.15/ гарагт Индонезийн Бали аралд албан ёсоор эхэллээ. Оролцогчид хүнс болон эрчим хүчний аюулгүй байдал, цахим шилжилтийн үйл явц, эрүүл мэндийн салбарын асуудал зэрэг өргөн хүрээний асуудлыг хоёр өдөр хэлэлцэх юм. Дээд хэмжээний уулзалт лхагва гарагт /2022.11.16/ өндөрлөнө.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уншигч(66.181.166.134) 2022 оны 11 сарын 15

Гулсан орох гэнэ төрлөх хэлээ мэддэггүй хүнээр битгиймэдээ орчуулуулаачээ

0  |  1
Top