Индонез дизелийн импортоо зогсоож, био түлшээр орлуулна

Я.Болор | Zindaa.mn
2 цагийн өмнө

Индонезийн эрх баригчид ирэх долоодугаар сарын 1-ээс дизель түлшний импортыг зогсоож, далдуу модны тосноос бүтсэн түлшээр орлуулахаар төлөвлөж байна гэж тус улсын хөдөө аж ахуйн сайд Анди Амран Сулейман мэдэгджээ.

Био түлшийг далдуу модны тосноос гаргаж авах тул энэ бол Индонезийн хувьд ирээдүйн түлш юм гэж Сулейман онцолсон байна. Түүний хэлснээр, Индонез улс эрчим хүчний аюулгүй байдлаа бэхжүүлэх үүднээс энэхүү алхмыг хийж байна. Далдуу модны тосноос зөвхөн дизель түлш төдийгүй бензин, этилийн спиртийг орлуулах түлшийг гаргаж авах боломжтой.

Үүнээс өмнө Индонезийн Ерөнхийлөгч Прабово Субианто тус улс ирэх гурван жилд түлшний импортоос татгалзаж, сэргээгдэх эрчим хүчид шилжих төлөвлөгөөг танилцуулж байсан билээ. Энэ хүрээнд тус улс далдуу модны экспортыг хориглох тухай мэдэгдэж байсан юм. Тус улс 2029 он гэхэд түлш эрчим хүчний 80 хувийг дотооддоо хангах зорилт тавиад байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top