БУЛГАН: Онцгой байдлын эрэн хайх, аврах шинэ салбартай болов

Автор | Zindaa.mn
2022 оны 11 сарын 01
Булган аймгийн Хутаг-Өндөр суманд Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах шинэ салбарын нээлтийн арга хэмжээ боллоо. Уг арга хэмжээнд Онцгой байдлын ерөнхий газрын тэргүүн дэд дарга бөгөөд штабын дарга, бригадын генерал Ж.Чүлтэмсүрэн, аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Д.Эрдэнэбат, Хойд бүсийн төв, Орхон аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Г.Ганбаатар, Булган аймгийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ш.Баасандорж болон сум орон нутгийн удирдлага, иргэд оролцлоо.
 
Уг салбар нээгдсэнээр хөрш зэргэлдээ Хөвсгөл аймгийн Тариалан сум, Булган аймгийн Хутаг-Өндөр, Тэшиг, Сайхан, Баян-Агт, Сэлэнгэ сумдын ард иргэдэд гамшгаас урьдчилан сэргийлэх, авран хамгаалах төрийн үйлчилгээг цаг алдалгүй шуурхай хүргэх цаашлаад орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах боломж бүрдэж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top