ГОВЬСҮМБЭР: Гал түймэр 25.8 хувиар буурчээ

Автор | Zindaa.mn
2023 оны 02 сарын 02

Говьсүмбэр аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид өнгөрсөн онд аймгийн хэмжээнд тохиолдсон гамшиг, аюулт үзэгдэл, ослын 31 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж 33 хүний амь нас, иргэн, аж ахуй нэгж байгууллагын 1,6 тэрбум төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна. Өнгөрсөн онд тус аймагт ахуйн гал түймрийн тоо 25,8 хувиар, аврах ажиллагааны дуудлага 73 хувиар, хохирлын тоо 95 хувиар тус тус буурсан байна.

Түүнчлэн аймгийн хэмжээнд “Аюулгүй жишиг хороолол” төслийг хэрэгжүүлж, 24 цагийн хяналттын камер суурилуулан гудамж талбайн гэрэлтүүлгийг шинээр хийж, эрсдэл өндөртэй айл өрхүүдийн галын аюулгүй байдлыг ханган ажилласан зэргээр өнгөрсөн онд дэвшүүлсэн зорилт, үйл ажиллагаагаа хэрэгжүүлэн ажиллажээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top