ӨВӨРХАНГАЙ: Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг сануулж байна

Автор | Zindaa.mn
2023 оны 01 сарын 25

Өнөөдрөөс нэгдүгээр сарын 28-ныг хүртэлх өдрүүдэд Өвөрхангай аймгийн нийт нутгаар цасан шуурга шуурах цаг агаарын урьдчилсан мэдээ байгаа юм. Үүнтэй холбоотойгоор Өвөрхангай аймгийн цагдаагийн газраас дараах анхааруулгыг өгчээ.

Тодруулбал, цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх, хол замд гарах үедээ тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг ханган, цасанд сууж, төөрөх, өөрийн болон бусдын амь насыг эрсдэлд оруулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.166.196) 2023 оны 01 сарын 25

Малчид гэдэг чинь малыг хүүхдээс, ер нь хүнээс илүүд үздэг , аль болох багыг өгч ихийг авах хүсэлтэй улс ш дээ, хичнээн хэлээд нэмэргүй дээ

0  |  0
Top