“Яндангаа хөөлье, өнтэй өвөлжье” өдөрлөг боллоо

М.Жавзмаа | Zindaa.mn
2022 оны 10 сарын 25

Баянзүрх дүүргийн ЗДТГ, Онцгой байдлын хэлтэс, Таван түлш ХХК, Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хороо хамтран энэхүү өдөрлөгийн зохион байгууллаа.

Онцгой байдлын хэлтсээс ахуйн хүрээний гал түймэр, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх үүднээс мэдээлэл хүргэж, зөвлөмж иргэдэд тараасан. Мөн ахуйн хүрээнд гарсан галыг хэрхэн унтраах, гал унтраагуур болон анхан шатны багаж хэрэгсэл ажиллуулах талаар үзүүлэх сургалт хийлээ.

Мөн галлагааны зөв горим, яндангаа хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх, угаарын хийн хордлогод өртсөн иргэнд үзүүлэх анхны тусламж сэдвээр сургалт хийж, зуухны аюулгүй байдлыг хангах, галлагааг зөв хийх, бага насны хүүхдийг хараа хяналтгүй гэрт нь  цоожилж үлдээхгүй байхыг анхаарууллаа.

 

 

Харин Таван толгой түлш ХХК галлагааны зөв горим, яндангаа хэрхэн зөв хөөлж угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх вэ гэдэг талаар зөвлөгөө өглөө. Таван толгой түлш ХХК-ийн 100 гаруй ажилчид энэ төрлийн мэдээллийг айл өрхүүдээр явж тогтмол өгдөг. Ингээд эрсдэл өндөртэй айл өрхүүдийн судалгааг авч засварын баг тухайн асуудлыг шийдвэрлэж ажилладаг.

 

 

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооноос угаарын хийн хордлогод өртсөн хүнд анхны тусламж үзүүлэх талаар сургалтыг иргэдэд хүргэж ажиллаа гэж НОБГ-ын Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top