ДОРНОД: Сургууль, цэцэрлэгийн эмчийг тоног төхөөрөмжөөр хангана

О.Шинэтуяа | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23
Дорнод аймгийн Орон нутгийн төсвийн хөрөнгө оруулалтаар “СУРГУУЛЬ ЦЭЦЭРЛЭГИЙН ЭМЧ БА ЭРҮҮЛ МЭНД” төслийг хэрэгжүүлнэ. Энэхүү төсөл хэрэгжсэнээр аймгийн ерөнхий боловсролын 26 сургууль, 36 цэцэрлэгийн эмч нар эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэхэд шаардлагатай багаж тоног төхөөрөмжөөр хангагдах юм.
 
Тодруулбал, төслийн хүрээнд утлагын аппарат, зайнаас халуун хэмжигч, пульсоксиметр, амьсгал тоологч, духны үзлэгийн гэрэл, даралтын аппарат, жин өндөр хэмжигч, отоскопи, туузан метр зэргийг сургууль, цэцэрлэгийн эмч нарт нийлүүлнэ.
 
Тоног төхөөрөмжүүд нийлүүлэгдсэнээр хүүхдүүд сургууль, цэцэрлэгтээ эрүүл мэндийн анхан шатны үйлчилгээ, оношилгоог түргэн шуурхай авах боломж бүрдэж байгаа юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top