Сергей Шнуров: Алла Пугачеваг шүүмжилдэг бид хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

Оросын “Ленинград” хамтлагийн ахлагч Сергей Шнуров энэ сарын 10-нд Москвад тоглолттой.

Тоглолтын өмнөх хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлч нар түүнээс хагас жил гадаадад амьдраад буцан ирсэн дуучин Алла Пугачевагийн талаар асуужээ.
 

Шнуров “Алла Борисовна бол маш их гавьяатай хүн тул хүссэн зүйлээ хийх эрхтэй. Явах, ирэх, ярих, чимээгүй байх нь түүний дур. Түүнийг эх орноосоо явсан гэж шүүмжлэх ёстой гэж үү? Алла Борисовна Пугачеваг шүүмжлэх бид хэн юм бэ? Бид хэн юм? Би ийм байр суурьтай байна. Тэгээд ч манайд шилжин суурьших эрх чөлөөг хэн ч өөрчлөөгүй байгаа. Үндсэн хууль урьд өмнөх шиг үйлчилсэн хэвээр байна. Хаана амьдрахыг хүснэ, тэндээ л амьдарна. Би Аллаг эргэн ирсэнд баяртай байна. Алла Борисовна эх орондоо ирсэнд чинь баярлалаа” гэж мэдэгдсэн байна.

Мөн “Тусгай ажиллагаа эхэлсний дараа гадаадад гарсан дуучдын концертыг хориглож байгааг би дэмждэггүй. Тоглолтыг цуцалж, хүмүүст юу бодох, юу хийхийг нь зааж өгч болохгүй” гэж нэмжээ.

Гэхдээ тэр өнгөрсөн хавар эх орноо орхисон алдартнуудыг шүүмжилж, дуу хүртэл зохиож байсан билээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин (66.181.178.25) 2022 оны 09 сарын 07

Нээрээ Алла г шүүмжилдэг хэн бээээ тэд. Хүмүүсийг муулж ,шүүмжилж ,өөрсдийн хүссэнээр байлгах гэж улайрдаг тэнэгүүд гэгээрэх болтугай.

1  |  0
Z(202.9.46.36) 2022 оны 09 сарын 07

Гоё хэлж

1  |  0
Top