Хорио цээрийн бүсэд байгаа 1657 үхрийг вакцинжууллаа

Автор | Zindaa.mn
2022 оны 08 сарын 15

Булган аймгийн Булган сумын 6 дугаар багийн нутаг "Ачуутын гол" орчим мал амьтны гоц халдварт “Үхрийн арьс товруутах өвчин” батлагдсан тухайн голомтын бүсэд байгаа өрхүүдийн хашаа хороог халдваргүйжүүлж, нийт 14 өрхийн 4530 мкв талбай, устгалын цэгийн 120 мкв талбай, бэлчээр 5300  мкв талбай, 17 машин техникийг онцгой байдлын дүк машинаар шүршиж, 13 кг бодис зарцуулагдсан байна. Мөн голомтын бүсэд байгаа 14 өрхийн үхрийг шүршиж ариутгажээ. 

Голомттой буюу сэжигтэй бүсэд наймдугаар сарын 12,13-ны өдрүүдэд дархлаажуулалт хийгдэж, 24 өрхийн 1219 үхэр, 438 тугал нийт 1657 үхэр дархлаажуулалтад хамруулсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top