ТВ8 ТЕЛЕВИЗ “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийг ШУУД ДАМЖУУЛНА

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 25

Нүүдэлчин монголчуудын түүх, хэл, соёл, зан заншлыг хамгаалах, хөгжүүлэх, судлах ажлыг идэвхжүүлэх хүүхэд, залуучуудад ёс уламжлалаа гүнзгий таниулах, эх оронч үндэсний үзлийг төлөвшүүлэх, ардын авьяастнуудын хөдөлмөр, зүтгэлийг үнэлэх, алдаршуулах, эрдэм авьяасыг нь өвлүүлэх, түгээн дэлгэрүүлэх, уламжлал болгон зохион байгуулах зорилготой “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд” баярын арга хэмжээ Баян-Өлгий аймгийн Толбо сум, Толбо нуурын хөвөөнөө яг одоо эхэлж байна. Тус баярын арга хэмжээг өргөн нэвтрүүлгийн "Тв8" телевиз ШУУД ДАМЖУУЛАН ҮЗҮҮЛЭХ ЮМ. 

Толбо нуурын хөвөөнөө эхэлж буй “Урианхай, Тува түмний соёлын өвийн өдрүүд”-ийг УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, Ч.Ундрам нарын ажлын алба, “Урианхас өв соёлын нийгэмлэг” ТББ, "Монгол Тувагийн хамтын ажиллагааны нийгэмлэг” ТББ хамтран зохион байгуулж байгаа бол Соёлын яам бодлогын хүрээнд дэмжин ажиллаж байна.  

Өнөөдөр /2022.07.25/ Эзэрлигийн овоо, Алаг сүлдэнд хүндэтгэл үзүүлснээр албан ёсоор эхэлж буй тус арга хэмжээ үдээс хойш "Соёлын биет бус өвийг таниулан сурталчлах, түгээн дэлгэрүүлэх сургалт", "Соёлын биет бус өвийг өвлөн уламжлагчдын тэмцээн", "Уламжлалт спорт, тоглоом наадгай", "Урианхай, Тува түмний уламжлалт үзүүлбэрүүд"-ээр үргэлжлэх бол орой галын наадамтай ажээ. 

БИД ШУУД ДАМЖУУЛАЛТЫГ ТОЙМЫГ ЦАГ АЛДАЛГҮЙ ХҮРГЭХ БОЛНО. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top