Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчдын өдрийг тэмдэглэнэ

Автор | Zindaa.mn
2022 оны 07 сарын 19

Монгол Улсад орчин Цагдаагийн байгууллага үүсэж хөгжсөний 101, Дотоодын цэргийн байгууллагын түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Баярын өдөрт зориулан Төв цэнгэлдэх хүрээлэнд цагдаа, дотоодын цэргийн байгууллагын ёслолын жагсаал, үндэсний бөхийн барилдаан, үзүүлэх болон урлагийн тоглолтуудыг зохион байгуулах аж.

Энэ үеэр мөн цагдаа, дотоодын цэргийн байгууллагад ашиглагдаж байсан одоо ашиглагдаж байгаа дүрэмт хувцас, техник, тусгай хэрэгслийн үзэсгэлэн гаргана. 

 Мөн цагдаагийн музейн виртуал үзвэр болон шүхэртэй үзүүлбэрийг толилуулах ажээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top